Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулсан талаар бид мэдээлсэн.

 

 

Тэгвэл Орхоны чиглэлийн авто замыг хязгаарлах тухай Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамж гаржээ. Уг захирамжинд “Орхон аймаг, Эрдэнэт хотод ихээхэн хэмжээний цас орж, Жаргалант сумын нутаг дэвсгэр Их, Бага Хөшөөтийн даваа болон улсын чнартай авто замд мөсөн бүрхүүл тогтож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжүүлэх боломжгүй болсон тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замаар Эрдэнэтээс Дарханы чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагаас эхлэн түр хугацаагаар хориглосугай” гэсэн байна.