Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдоод байгаа асуудлаа хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм. Өөрөөсөө ах най залуугаасаа салаад 4 сар боллоо. Хамт 3 жил амьдарсан. Энэ хугацаанд сайнтай муутай бүхнийг л тууллаа.

Өлсөх үедээ хамт өлсөж, хамт бүтээж, хамтдаа амьдралаа босгоно гээд л. Эргээд бодохнээ хамгийн хэцүү үед хамт байсан нь жаргалтай байж. Харин тэр хүний хувьд мөнгөгүй байсан тэр үе хамгийн хэцүү байсан гэдгийг өөрөөс нь сонсож билээ.

Бидний харилцаа 3 жилийн хугацаанд сайндаж муудаж салж нийлсээр сүүлдээ утгагүй болж ирсэн. Сүүлдээ миний ааш эвдэрч, түргэн зантай, их уур хүрдэг болж ирсэн. Стресс, хууран мэхлэлт энээ тэрээ гээд тамхи их татдаг болов. Өдөрт нэг хайрцаг энүүхэнд. Нойргүйдэлд орж эм ч хэрэглэж эхэлсэн. Тэгээд л нэг мэдэхэд салсан байсан. Тэр их үзэн ядалт, гомдол одоо хүртэл амтагдах юм.

Салаад нэг хэсэгтээ ир стресстэй байлаа. Гэртээ буцаж ирэв. Бүх зүйлс дууссан, ямар ч хамгаалалт үгүй, Орь ганцаараа санагдах болов. Сар гаруйн дараагаас амьдрал жигдэрч, эхэлсэн зүйдсээ дццсгаж ажил ч урагштай байв. Ингээд л бүхнийг шинээр эхэлнэ гээд өөдрөг байлаа. Энэ хугацаанд өөр хүнтэй танилцах хүсэл ч байхгүй, нэг тийм зожиг байв. Салаад 4 сар болоход найз залуу маань 3 удаа ирсэн. Намайг уучлал гуйна гэж бодсон байх л даа. Өмнө нь тэр дандаа уучлал гуйдаг байсан болохоор би нэг удаа гуйхад болохгүй зүйл байхгүй ч ахиж нөгөө үл ойлголцол, хэрүүл ахиад эхэлнэ гэж бодохоос дотор харанхуйлж байсан юм.

Уул нь бид хэн хэндээ хайртай ч үзэл бодол, амьдралыг харах өнцгийн хувьд өөр болоод л муу үйлийн үртэй тийм хайранд живсэн байх. Түүнтэй мянга муудалцсан ч түүнийг цэвэрхэн хувцастай, орой нь хоолтой байлгах нь миний үүрэг гэж боддог байлаа. Уул нь муу залуу ч биш л дээ, зүгээр л амьдралыг мөнгөөр хардаг, юмс бүхнийг өөрийн байлгах дуртай л залуу. Одоо бодохнээ ганц би хангалтгүй байдаг байсан биз. Бие нь өвдөөд өтгөн шингэнтэйгээ холилдсон байхад нь хүртэл түүнийг би цэвэрлээд л асардаг байсан.

Ингээд салсан үедээ түүний машинд би 3 удаа уулзсан, уулзалт бүртээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон юм. Уул нь би хүсээгүй эсэргүүцсэн ч гурвуулан дээр нь нэг мэдэхэд бүх зүйлс болоод өнгөрдөг байв. Сүүлд уулзахдаа намайг өөр хүмүүстэй явалддаг энээ тэрээ гэж байгаад гэрээс дуудаж уулзсан юм. Харин хэсэг чимээгүй байсны дараа надад БЗХӨ авсан мэт шинж тэмдэг илэрч эхэлсэн. Түүнд хэлэх гээд холбоо барих гэтэл гадаадад аялаж яваа сурагтай. Би ч гомдол уур бухимдал төрөөд ахиад л хэрүүл болов. Өчигдөр би гялс төв дээр очиж PCR гибридизацийн шинжилгээ өгсөн.

Одоо хариугаа хүлээгээд сууж байхад үнэхээр айдастай л байна. Одоо үнэндээ яах ёстойгоо үнэхээр мэдэх юм алга. Гомдох хэцүү байх хэцүү. Ингээд л хайртай ч үзэн ядаж байгаа хүнээсээ юу шаардах ёстой юм бол доо? Би уурандаа цагдаад хэлнэ, гомдол гаргана гэж хэлсэн. Үнэндээ гомдлыг минь авахгүй байх л даа. Хууль зүйн мэдлэг үнэхээр байхгүйн дээр юу ч гэж хэлэх билээ. Зүгээр л хэцүү ч гэсэн өөрийгөө тэр хүнээс чөлөөлөх ёстой юм болов уу? Дугаараа солиод зүгээр алга болох ёстой юу? Би хэтэрхий бардам байдгаас энэ бүхэн эхэл вүү? Эсвэл угаасаа бүтэхгүй ч бид хоёр бүтээх гэж хэт хичээснээс болов уу?

Үнэндээ одоо ахиж хүнтэй найзах, үерхэх хүсэл огтхон ч төрөхгүй байна. Би арчаагүй дээ шаналж яваа юм шиг санагдах боллоо. Үе үе зүүдлэх юм. Зүүдэндээ бүх зүйлс хэвийн жаргалтай юу ч болоогүй юм шиг жаргалтай байх юм. Болдогсон бол үүрд зүүдэлмээр ч юм шиг. Гэхдээ бодит байдал дээр бидний зам аль хэдийнээ хоёр салчихлаа. Би уучлаж чадахгүйгээс хойш ингээд салсан нь дээр биз. Би уурлаж гомдож түүнийг харааж зүхэж гомдлын үгс чулуудсан ч гэлээ энэ удаад уучлаад л салсан нь дээр байх тиймүү?

Саяхан интернет ээс ийм шүлэг олж харсан юм.

“Сэтгэлд шигдсэн чулуу
Чинийх биш
Минийх аж”

cekc.mn