Монгол улсын  Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудад шүлхий өвчин гараад байгаа билээ.  Тэгвэл  шүлхий өвчин туссан   2129 малыг зориудаар устгаад байгаа гэнэ.  Тодруулбал,

Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 9 хяналтын цэг, 70 хүн, 11 автомашинтай ажиллаж, 221010 малыг вакцинжуулан, өвчилсөн 189 малаас 189 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Наран суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 8 хяналтын цэг, 76 хүн, 10 автомашинтай ажиллаж, 105730 малыг вакцинжуулан, өвчилсөн 137 малаас 121 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. голомтын бүсэд 15 хяналтын цэг, 84 хүн, 21 автомашинтай ажиллаж, 137306 малыг вакцинжуулан, өвчилсөн 628 малаас 626 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 22 хяналтын цэг, 161 хүн, 26 автомашинтай ажиллаж, 316012 малыг вакцинжуулан, өвчилсөн 369 малаас 369 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 90 хүн, 16 автомашинтай ажиллаж, 213936 малыг вакцинжуулан, өвчилсөн 520 малаас 520 малыг зориудаар устгасан.

Сүхбаатар аймгийн Асгат суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 4 хяналтын цэг, 36 хүн, 4 автомашинтай ажиллаж, өвчилсөн 2 малаас 2 малыг зориудаар устгасан.

Хэнтий аймгийн Галшар суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.       голомтын бүсэд 21 хяналтын цэг, 82 хүн, 16 автомашинтай ажиллаж, 102343 малыг вакцинжуулан, өвчилсөн 354 малаас 340 малыг зориудаар устгасан. Аврах тусгай ангийн АРС автомашинтай 1 бүлэг ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 16 хяналтын цэг, 41 хүн, 10 автомашинтай ажиллаж, 61137 малыг вакцинжуулан, өвчилсөн 48 малаас 48 малыг зориудаар устгасан. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн АРС автомашинтай 1 бүлэг ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.      

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 13 хяналтын цэг, 39 хүн, 11 автомашинтай ажиллаж, 24394 малыг вакцинжуулан, өвчилсөн 29 малаас 29 малыг зориудаар устгасан.

Дорноговь аймгийн Иххэт суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Голомтын бүсэд 14 хяналтын цэг, 44 хүн, 14 автомашинтай ажиллаж, 60734 малыг вакцинжуулан, өвчилсөн 382 малаас 382 малыг зориудаар устгасан. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн АРС автомашинтай 1 бүлэг ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Голомтын бүсэд 22 хяналтын цэг, 82 хүн, 22 автомашинтай ажиллаж, 33458 малыг вакцинжуулан, өвчилсөн 1 малаас 1 малыг зориудаар тус тус устгасан.

Дорноговь аймгийн Айраг суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Голомтын бүсэд 14 хяналтын цэг, 44 хүн, 10 автомашинтай ажиллаж, өвчилсөн 22 малаас 22 малыг зориудаар устгасан байна.