ЦЕГ: Хоолны газраар үйлчлүүлж буй иргэдийг ташуурдахыг завдсан морьтой залуусыг шалгаж байна
3 цагийн өмнө
Цахим орчинд Дорнод аймагт хоолны газраар үйлчлүүлж буй иргэдийг морьтой залуус ирж, танхайран ташуураар ташуурдахыг завдсан бичлэг цацагдаад буй.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг хэргийг өнгөрсөн сарын 31-ний өдөр бүртгээд шалгаж байгаа. Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа" гэлээ.