Алс хол суугаа жүжигчин Г.Отгонцэцэгийн "ханхүү"
2019/03/26
Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй жүжигчин УДЭТ-ын Г.Отгонцэцэг. “Хувьсал” продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан тэрбээр өдгөө Америкт суралцаж байгаа билээ.
Түүнийг “Хувьсал” продакшинд хамт харьяалагдаж явсан жүжигчин Б.Одбаяртай амьдралаа холбож хүүгийн ээж болсон гэх шуугиан хэвлэлийн хуудаснаа гарсан удаатай. Харин энэхүү мэдээлэлд жүжигчид "Бид нэгийн ангийн хүүхдүүд" гэж хариулт өгснөөр нам гүм болсон. Жүжигчин Г.Отгонцэцэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн үүнээс нь “Орхидос”-ын хойд ээж, “Аюултай харилцаа”-н нууц амраг зэрэг эсрэг талын дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Сайхан бүсгүйд байдаг 21 шинжээс 20-ыг өөртөө шингээсэн үзэсгэлэнтэй жүжигчний "ханхүү" том болжээ.
Д.Ана
бат · 2019/03/27
овоо засвартай хүүхэн үү
Зочин · 2019/03/26
Сайхан ээжийн хөөрхөн хүү бна даа.