Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь эдийн засаг, соёл, ёс суртахуун, иргэдийн аж амьдралын түвшин, хуулийн хэрэгжилтийн байдал, улс төрийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлээс хамааралтай байдаг.

1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх тухай заасан явдал нь Монгол Улсад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг зохион байгуулалтын түвшинд оруулах эхлэлийг тавьсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг 1997 онд баталж, нийт 5 удаа /2012, 2013, 2015, 2016, 2017 онд/ өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын 1968 оноос хойшхи 45 жилийн гэмт үзэгдлийн төлөв байдал, хандлагыг авч үзвэл Монгол Улсад гэмт хэргийн гаралт 1968 оноос 2016 он хүртэл 7.9 дахин өсчээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийн шинэ нийгэмд шилжсэн үе болох 1992 он 12467 гарч байсан бол сүүлийн 25 жилийн хугацаанд 2016 он 27167 болж, 2.2 дахин өссөн байна.

Харин Монгол Улсын шүүхээр жилд дунджаар 5961 гэмт хэрэг шийдвэрлэгджээ. Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагад жилд дунджаар 23106 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг бол үүний 25.7% нь буюу 1/4 нь шүүхээр шийдвэрлэгджээ.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд гэмт хэргийн улмаас 870.542.700.000 (870 миллиард 542 сая 7 зуун мянга) төгрөгийн хохирол учирснаас 334.771.700.000 (334 миллиард 771 сая 7 зуун мянга) төгрөг буюу 38.5%-ийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэргийн улмаас үүссэн эд хөрөнгийн хохирол, нөхөн төлүүлсэн хохирлын хөдөлгөөнийг ажиглахад нийт хохирол 2007 оноос 2011 он хүртэлх хугацаанд харьцангуй тогтвортой байснаа 2012 оноос 2016 он хүртэл хугацаанд байнга өссөн бол нөхөн төлүүлсэн хохирол нь 2012 оноос 2013 онд 4.4 дахин өсч 2014 онд 2.5 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг Засгийн газар жил бүр улсын төсөвт тусгайлан тусгаж байхаар заажээ. Үүний дагуу 2015 онд 607.9 сая төгрөг, 2016 онд 1,367.0 сая төгрөг, 2017 онд 1,800.8 сая төгрөгийг тус тус Хууль зүй дотоод хэргийн сайдын төсөвт тусгажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт: “Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх”-ээр заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орон, нутгийн төсвөөс санхүүжүүлэн олгосон хөрөнгийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, зарцуулж иржээ. Энэ заалтын дагуу 2015 онд 4,720.4сая, 2016 онд 6,830.8сая, 2017 онд 6,655.0 сая төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт тусгажээ.

Гэвч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байгаа нь батлагдсан төсвийг зориулалт бусаар, үрашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг дараах жишээнүүд баталж байна.

ГХУСТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан чулсын хэмжээнд 2015-2017 онд Нийслэл болон Говь-Алтай,Төв, Өвөрхангайгаас бусад аймаг/81.8хувь/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулах төсвийг хуульд заасан хэмжээнд төлөвлөж, батлаагүй байна. Дээрх нөхцөл байдал нь аймаг, нийслэлийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төсвөө хуульд нийцүүлэн бодитой төлөвлөдөггүй, Сангийн яам ГХУСТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт нийцүүлэн төсвийг хянадаггүй, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулдгаас шалтгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах төсөв дутагдаж, зорилтод үр дүнд хүрэх боломжийг хязгаарласан байна.

Мөн ГХУСТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.2дахь заалтын дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг сум, дүүргийн Засаг даргад гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн байдлыг харгалзан хуваарилаагүй нь гэмт хэргийншалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмтхэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэслэл бүрдээгүй, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Булган, Дорноговь, Дундговь, Ховд, Дархан-Уул аймаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг сумдуудад хуваарилаагүй, Говь-Алтай, Хөвсгөл,Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Орхон, Говьсүмбэр аймаг дээрх зардлыг гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн байдлыг харгалзалгүйгээр бүх сумдад тэгшитгэн хуваарилсан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн сумдуудын ИТХгэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаа өөрсдөө баталсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байгаа нь батлагдсан төсвийг зориулалт бусаар, үрашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ байдал Архангай, Дорноговь, Ховд, Баянхонгор зэрэгаймагт ч ижил байгаа нь тус аймгууд дахь Төрийн аудитын газрын тайланд “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах төсвийн хөрөнгийг зориулалт бусаар үр ашиггүй зарцуулсан”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын төсвийг бодитой төлөвлөж батлаагүй байна”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, үр нөлөөг сайжруулах хэрэгтэй байна”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй байна” гэсэн дүгнэлтээс харагдаж байна.

Ядаж торгуулийн мөнгийг тухайн газарт нь “олигтой”олгоогүй байгаа юм.  ЦЕГ-ын замын цагдаагийн алба 2017 онд нийт 630 мянган хэрэг зөрчил илрүүлж, 18.6 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас нийслэлийн төсөвт 12.6 тэрбум төгрөг төвлөрүүлсний зөвхөн 1.7 хувь буюу 225.7 сая төгрөгийг ЗЦА-нд нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр олгосон байна. Энэсанхүүжилтээр албанд шаардлагатай зарим багаж, техник хэрэгслийг авах, шинэчлэхэд зарцуулсан бөгөөд санхүүжилтийн хүрэлцээгүй байдлын улмаас “Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх”, “Зам тээврийн осол гаралтыг бууруулах”, “Олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах”стратегийн зорилтын хүрээнд төлөвлөсөн нийт 61 төрлийн ажил үйлчилгээний 72 хувийг дотоод нөөц бололцоо, иргэд, ААН-ийн нийгмийн хариуцлага, ГХУСТХ-иархүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. Хэрвээ төсвийг нь хангалттай тусгасан бол олон ажил хийгдэж, тэр хэмжээгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан биз ээ...