Цэцэрлэг: 40-50 хүүхэдтэй ангийн хоёр багшийг олон болгоё
2019/05/09
Өнөөдөр Нийслэл хотод нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг нь "ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ". Цэцэрлэгийн барилгын хүртээмж муугаас үүдэн олон хүүхэд сурч боловсрох эрхээ хязгаарлуулсаар байгаа билээ. Үүнийг төр түшсэн 76 гишүүн улсынхаа удирдагчтайгаа хамт мэдэж буй. Улсын төсвийн "даржиг" байдлаас хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь нууц биш.
Өдгөө нэг ангид 40-50 хүүхэд хүмүүжиж байгаа. Гэтэл тэдэнд зөвхөн хоёр багш ноогддог. Энэ нь багшийг хэт ачаалалтай ажиллахад, хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй байх үндсэн шалтгаан болж байна. Улсын бүртгэлтэй цэцэрлэгүүд сүүлийн жилүүдэд "цахим бүртгэл"-ээр хүүхдүүддээ бүртгэж авдаг болсон нь сайшаалтай ч хээл хахуулийн асуудал бүрэн зогсоож чадахгүй л байна. Жишээлбэл, цэцэрлэгийн бага бүлэгт хүмүүжих хүүхдээ цахим бүртгэлээр бүртгүүлэхэд "сугалаанд ёндоорсонгүй". Ингээд намар хүүхдээ аль болох оруулчих санаатай харьяаллын цэцэрлэгээ зориход нэг ангид 50 хол давсан хүүхэд бүртгэж авсан байгаа юм. 15 хүүхэд сугалаандаа ёндоорч чадаагүй гэсэн. Үүнээс цэцэрлэгтээ ирсэн хүүхэд нь 50 болов. Цэцэрлэгийн эрхлэгчээс нь явахгүй байгаа хүүхдийнхээ орон тоон дээр "сугалаандаа багтаж чадаагүй хүүхдийг авах" эсэхийг асуухад "бүртгэлтэй хүүхэд хэзээ ч хүрээд ирж мэднэ. Тэгэхээр бид хүүхэд авахгүй боломжгүй" гэсэн хариуг өгөх нь тэр. Нөгөө талдаа эцэг, эхчүүд улсын цэцэрлэгтээ бүртгүүлчихээд явахгүй байх асуудал олон гардаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Ангидаа ирэхгүй байгаа хоёр хүүхдийн эцэг, эх рүү утсаар ярьж энэ хамрагдсан цэцэрлэгтээ явах эсэхийг нь лавлахад "манай хүүхэд өөр цэцэрлэгт яваад удаж байна" гэв. Үүнийгээ цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдэж "өөр хүүхдээ ав" гэж болмоор л асуудал. Гэтэл тэд тэгээгүй цаана нь олон хүүхэд цэцэрлэгт явах гээд хүлээж байдаг. Энэ асуудалыг албаныхан анхаарч цэцэрлэгтээ орж чадаагүй хүүхдүүдийг явуулах ажлыг мөн давхар хийх заалттай болмоор байна.
Бага ангийн 48 хүүхэдтэй ангид туслах багш-1, үндсэн багш буюу бидний хэлж заншсанаар ангийн багш-1 байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна. Учир юу гэхээр, дөнгөж цэцэрлэгт дасах гээд орж байгаа багачуудад халамж, анхаарал маш их шаардагдаж байдаг. Нөгөөтэйгүүр, цэцэрлэг вирус, халдварын уурхай болчихоод байна. Жишээлбэл, хоёр настай хүүхэд цэцэрлэгт намар орсон цагаасаа эхлэн тав хоног яваад л хоолойн өвднө, амаар нь тууралт гараад өвдчихнө. Ингээд гэртээ асарч, сувилсаар бүрэн гүйцэд эдгээд явуулахад хэдхэн хоног яваад дахин өөр төрлийн вирусээр өвдөж ханиад нь шууд хүндрэх, эсвэл бөөлжиж, гүйлгэх гээд асуудал нь дуусахгүй. Энэ нь зөвхөн ганц хүүхдэд үзэгдээд байгаа зүйл биш. Бусад бүх хүүхдүүд мөн адил ийн өвчилнө. Эцэг, эх нь сүүлдээ нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харж байна. Хүүхдээ харуулах хүнгүй олон аав, ээжүүд бий. Тэд яахав, эм тангийн өгөөд л цэцэрлэгт нь явуулаад байдаг тэрхүү байдлаас үүдэн нөгөө эрүүл байсан хүүхдүүдэд халдвар тараадаг. Хүүхдээ хараад гэртээ суух гэхээр цаана нь бас нэг өрх айлын санхүү тэг заах гээд байдаг гээд мөн л асуудалтай. Асуудал ярьвал ундраад л байна уу гэхээс дуусахгүй.
Нэг гаргалгааг өгүүлье, Хэрвээ нэг ангид ноогдож байгаа хоёр багшийн тоог нэмэгдүүлвэл дээрх ачаалал багасах тал бий. Учир юу гэхээр, туслах багш хүүхдүүддээ асарч тойлох ажилдаа хүрэлцэхгүй байна. Нөгөө талаас ангийн ариун цэврийн байдалд 100 хувь анхаарч ажиллаж чадахгүй байна. Яаж ч бодсон 40-50 хүүхэдтэй бүтэн найман цагийн турш тасралгүй ажиллаж байгаа ганц туслах багш тэр бүгдийг төгс амжуулах вэ дээ. Ёо,Ёо болж ирсэн хүүхдүүдийнхээ эмийг нь цагт нь өгчихөөд, өвчлөөгүй хэдийг урьдчлан сэргийлэлт хийж хамгаалан асрах асуудлыг өөр нэг багш хариуцаад байвал ингэж нийтээрээ ханиад, томуунд дарлуулахгүй. Дээрээс нь олон жил болсон барилга байгууламж нь ямар ч дулаанаа хадгалах чадваргүй болсон нь өвчлөлийг ихсэж хүндрүүлэх хүчин зүйл. Ангидаа даарч байгаа хүүхэд ханиад, хоолойн өвдөхөөс зайлсхийж чадахгүй байна. Солонгос улсын цэцэрлэгийн бага бүлгийн ангид 1-2 хүүхдэд нэг багш ноогддог байна. Харин ахлах ангид нь 5-6 хүүхдийг нэг багш хариуцаж ажилладаг. Нийтдээ 24 хүүхэдтэй ангид 5 багш байдаг юм. Манай улсад гарч байгаа шиг ханиад, элдэв өвчин тусахаараа ангиараа өвддөг тохиолдол гардаггүй аж.
Ядаж бага бүлгийн багшийг дөрөв болгоод өгөхөд, л хүүхдүүд өвөл, зунгүй ханиад томуу, халдварт өвчинд нэрвэгдэж "эм"-ээр бөмбөгдүүлэхгүй дээ багачууд минь.
Х.Даваа · 2019/05/12
zow. bagsh nar emtei hvvhvvd zondoo avdag. etseg ehni ajiltai oor haruulchih hvngui hvmvvs zondoo bn huvid ni ogoh geheer tolbor ondor hariutslaga bhgui ulsiin tsetserlegt baga angiinhan omdondoo sheeh sheesen omdteigoo udaan bdg gd asuudal ih bn
Зочин · 2019/05/09
Яасан дураараа мэдэмхийрч бичдэг юм бэ. Хэзээ эмтэй хүүхэд авч байсийн. Санаанаасаа зохиогоод бхын. Сайн судлаж харьцуулж байж бичих хэрэгтэй биш үү.