Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхэлсэн. Уралдаан яг одоо их насны морины уралдаанаар үргэлжилж байна. 
Их насанд 117 хүлэг бүртгэгдснээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө. 
Их насны морьд 18 км-ийн зайд уралдах юм. 
Бид айргийн тавыг эргэж мэдээлэх болно.