Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг хүргэдэг билээ. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын байдлаар хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Мөн Нийгмийн даатгалын сангийн орлого 19.5 хувиар өссөн хэмээн судалгаагаар гарсан байна. Харин улсын дундаж цалин нэмэгдээд байхад тийм хэмжээний цалин авдаг хүн алга уу гэлтэй. Улсын дундаж цалин 1 сая 157 төгрөг болж өссөн талаар сонсоод ихэнхи иргэд хэн нь ийм цалин аваад байна гэж ойр тойрноос асууж гайхацгаах болсныг хэн хүнгүй мэднэ. Бид чинь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсөхөөр л санхүүгийн асуудал нь хүндрээд ирдэг улс гэхэд хилсдэхгүй. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад иргэдийн хэтэвч ч нимгэрээд буй. Гэтэл улсын дундаж цалин нэмэгдээд байдаг. Харин иргэд нь махаа худалдаж авч чадахгүй байгаа дүр зураг дийлэнхи хувийг эзлэв. Тухайлбал, Үхрийн мах нэг килограмм нь 18 мянган төгрөг хол давсан. Өдгөө 500-1000 төгрөөр буурч л байгаа.

 

 

Энэхүү статистикчдийн гаргасан судалгааг иргэд сүүлийн үед ихээхэн шүүмжлэх болсон. Улсын дундаж цалин нэмэгдлээ гэхэд түүнийгээ дагаад бусад доогуур түвшний иргэдийн цалин нэмэгдэх байлтай. Гэвч бодит амьдрал дээр цалин нэмэгдэх, идэж, ууж, өмсөж зүүх, шатахууны үнэ л өсөж байдаг.  3 сая иргэний ихэнхи нь 1 сая 157 мянган төгрөгийн цалин авдаг бол ядуурал гэж үгүй баймаарсан. Зөвхөн нийгмийн даатгал төлдөг иргэдийн авдаг дундаж цалин гэж нэрээ өөрчилбөл зохилтой.