Зөвшөөрөлгүй газар тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил бизнес болж хувирлаа Сүүлийн жилүүдэд манай улсын авто машины тоо эрс нэмэгдсэн нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх болсон.

Хөдөлгөөний ачаалал маш ихээр үүсч байгаа энэ үед холбогдох байгууллагынхан хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээнүүдийг авсан.

Үүнд: автомашинуудад дугаарын хязгаарлалт хийж автомашинтай иргэн долоо хоногийн нэг өдөр явган зорчих болсон бөгөөд замын хөдөлгөөнд ачаалал үүсгээд буй нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамладаг болоод багагүй хугацааг ардаа орхиод байгаа билээ. Энэхүү ажил нь үр дүнгээ өгч байгаа хэдий ч хэл ам дагуулсаар буй юм. Тэгвэл зөвшөөрөлгүй газар тавьсан машиныг журамлаж арга хэмжээ авч болно. Гэхдээ холбоо барих хаяг, утас нь ч тодорхойгүй, хулгайч авсан, журамлан ачсан алин болох нь мэдэгдэхгүй ийм байж арай ч болохгүй хэмээн иргэд бухимдаж буй. Энд тэндээс асуухаар хувийн 6 компани ачдаг болохоор хэн нь хаашаа ачсаныг мэдэхгүй боломжгүй байгаа талаар иргэд хэлж байна. Машинаа гудамж замын хөдөлгөөнд саад болох газар хаа дуртай газраа тавьж орхихоо хээр хөдөө мориноосоо бууж тушаад орхихтойгоо адилхан санадаг нөхдийн машиныг журамлаж, хариуцлага хүлээлгэж байж нийтийн соёлд суралцуулахаас өөр аргагүй нь үнэн боловч энэхүү ажил нь учир дутагдалтай байгаа бололтой.

Түүнчлэн машинд унтаж байсан хүний хоёр сартай хүүхдийг ачаад эцэг эх нь 2 цаг хайж байж олсон, машин ачих гэж байгаад эвдсэн, машин ачдаг компанийхан далд газар зогсон нуугдаж байгаад эзнийг нь ормогц үсэрч очоод ачдаг, нийслэлээс гаргасан журамд “1-р эгнээнд зөвшөөрөлгүй газар тавьсан машины жолоочийг 5-10 минут чанга яригчаар зарлан дуудна, жолооч нь гарч ирэхгүй бол ачна” гэж заасан боловч тэд шалавхан ачихаа боддог, эзэн нь гарч ирчихээд байхад ачдаг гээд асуудлууд байгаа хэмээн иргэд бухимдаж байна. Тэд мөнгөний төлөө хуульд заасан заалтыг мөрдөхгүй байгаагын илрэл юм. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж зохицуулах бус иргэдийн бухимдлыг улам төрүүлсээр байна. Хэдий зам хөдөлгөөнд саад учруулж буй автомашины жолоочид арга хэмжээ авах нь зөв зүйтэй боловч өнөөдөр энэхүү ажлаа хуулийн дагуу, хариуцлагатай хийхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс энэхүү ажлаа доривтойхон хэрэгжүүлэхийн тулд учир дутагдлаа арилгах хэрэгтэй. Хотын замын хөдөлгөөнд саад учруулж тавьсан машин, тээврийн хэрэгслэлийг журамлах, зохицуулахдаа бусад олон улс оронд ачиж зөөхийг урьтал болгохгүй дугуйг нь цоожилж байгаад торгууль ноогдуулдаг аргыг нэвтрүүлэх нь зөв. Бусад улс оронд зөвхөн хөдөлгөөнд ноцтой хүндрэл учруулж байгаа нөхцөлд шууд ачиж зам чөлөөлдгөөс бус хэдий дүрэм зөрчсөн ч хүний хувийн өмчийг ачиж авч явдаггүй. Харин манай улсад хаашаа авч явсан нь мэдэгдэхгүй сураггүй алга болж авто машинаа хайсан хүмүүс их байна.

Хүнсний аюулгүй байдлыг хүнсний дэлгүүрүүд алдагдуулж байна

Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах гэх зүйлсийг умартаад байгаа бололтой. Тариаланчид болон наймаачид хүнсний аюулгүй байдлыг сайтар хангаж чадахгүй байна. Гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд химийн хорт бодистой байх бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Гэвч үүнийг анхаарч буй хүн алга. Бүр цаашлаад хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдрал зарлан худалдаалж байгаа нь хүнсний авулгүй байдлыыг алдагдуулж хуулийг зөрчиж буй хэрэг. Угтаа бол хугацаа нь дууссан тохиолдолд яаралтай устгалд оруулах ёстой ч устгахгүйгээр хямруулан иргэдэд худалдаалж байна. Түүнчлэн БНХАУ-аас импортлон оруулж ирсэн болон манай улсын хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногооноос пестицид гэх хорт бодис илэрсэн. Судалгааны үр дүн бодитой бус хэмээн шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл Төв аймгийн хүнсний ногоо хортой гэх мэдээлэл тархсан. Харин энэхүү мэдээллийг холбогдох хүмүүс худал ташаа мэдээлэл хэмээн дахин шинжилгээ авхыг хүсч буй аж.

Манай улсад Атрын гурав дахь аяныг өрнүүлж, Монгол Улс төмснийхээ дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болоод 4-5 жил болж байгаа юм байна. Мөн манай улс хортон шавжийг устгах бодис буюу пестицидийг хамгийн бага хэрэглэдэг улсын нэг. Гэтэл гадаадын хөгжилтэй орнуудад нэг га талбайд дээд тал нь 1200, дунд түвшинд 600, хамгийн бага төвшинд 340 литр пестицидийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Гэтэл манай улс нэг га талбайд 1.6 литр пестицидийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Газар тариалангийн үйлдвэрт пестицид хэрэглэдэгээрээ дэлхий нийтийн улс орнуудын хамгийн сүүлд байдаг юм байна. Гэхдээ шинжилгээг дахин хийж эргэлзээг арилгах хэрэгтэй байгаа ба хүнсний аюулгүй байдал анхаарлаа хандуулж аюулгүй хүнсийг иргэдэд худалдаалах хэрэгтэй. Мөн үүнээс гадна хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдаалах үйлдлийг таслан зогсоож, иргэдийн эрүүл мэндэд хор хүргэхгүй байх үүрэгтэй. Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүний худалдаалж буй нь наймаачдын хэт их шуналтай болсоныг харуулж буй хэрэг.

Өнөө үед бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаалж ихээхэн хэмжээний ашиг олж л байвал хүний эрүүл мэндэд хорто эсэх нь огт хамаагүй болсон. Тиймээс иргэд мсөн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг сайтар шалгах хэрэгтэй. Бүр цаашлаад наймаачид барааны хугацааг хуурамчаар сунгах тохиолдол гарсаар байгаа юм. Тиймээс энэхүү хүнсний авулгүй байдал дээр доривтой анхаарлаа хандуулж хатуу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй бий болоод буй.

Эдийн засгийн байдал тийм ч таатай биш байна

Манай улсын эдийн засгийн байдал тийм ч таатай биш байгаа. Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхай салбарын үйл ажиллагаа уналтад ороод буй нь ийн эдийн засагт сөргөөр нөлөөлөөд буй. Гэхдээ тус салбар энэ онд сэргэх төлөвтэй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах үйлдвэрлэлгүй байгаа нь баялагынхаа ашгийг бүрэн авч чадахгүй байгаа хэрэг. Хэрэв үйлдвэрлэл бий болох юм бол тэр үед бид дотооддоо бүтээгдэхүүнээ боловсруулан гадагш гаргах бол экспотын хэмжээ өсч эдийн засагт эерэг нөлөөг үзүүлнэ. Эдийн засаг өнөөдрийн байдлаар сайнгүй байгаа. Иргэдийн амжиргааны түвшин улам л доошилсоор байна. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам бага багаар нэмэгдсээр байгаа ба шалтгаан нь ам.долларын ханштай холбоотиой аж. Түүнчлэн саяхан шатахууны үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөлж байгаа хэрэг. Шатахууны үнэ өсөх сургаар бараа бүтээгдэхүүний үнийг хэн дуртай нь дур мэдэн үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа. Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор махны хомсдол бий болсон хэмээн махны үнийг 500 төгрөгөөр нэмээд байгаа нь нийгэмд эдийн засагт хүнд тусч байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6765 төгрөг, үхрийн /ястай/ мах 8295 төгрөг, үхрийн цул мах 9870 төгрөг, адууны мах 6530 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байна. Энэ мэтчилэн бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа нь цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэлийн худалдан авах чадвар болоод амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлсөөр буй. Тиймээс үнийг хөөрөгдүүлээд буй наймаачдад арга хэмжээ авч, үнийг тогворжуулах нь чухал асуудал болоод байна.

Энэ мэчтилэн иргэдийн бухимдлыг төрүүлсэн, хэл ам дагуулсан асуудлууд нийгэмд байсаар байгаа ба эдийн засгийн байдлыг хүндрүүлсэн, үнэ ханш нэмэгдэх зэрэг асуудлууд ар араасаа гарсаар байна.

Ч.Гэрэлтуяа