Б.Ганхайч ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо
2019/08/28

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Дараагийн тойрогт Пинардыг хутгангуут нь мордоод иппон цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан билээ. Харин гуравдугаар тойрогт Италийн Марио Гентрачиотой барилдаж ялснаар шөвгийн наймд үлдсэн юм.
Харамсалтай нь олимп, дэлхийн аварга Словений Тина Трстеняктай барилдаж даралтаар ялагдав. Одоо дагах барилдаан хийх юм.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    