ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарын дөрвөн хүний хэргийг прокурорт шилжүүлжээ
2019/09/03
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудынх нь холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруйн хугацаанд шалгаад прокурорт шилжүүллээ. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нар энэхүү хэрэгт холбогдсон аж. Тэднийг АТГ-аас 17 тендерийг хууль бусаар явуулсан хэргээр шалгаснаас найман тендерийг “будлиантуулсан” болох нь тогтоогдсон гэнэ. Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар
- 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан,
- 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан,
- ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан.
- ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар нотлогдсон гэх мэдээлэл байна.
Ямартай ч хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлэх үү, хэргийг хаах уу гэдгийг шийднэ. Хэрвээ хэргийг шүүхэд шилжүүлэх юм бол дээрх нэр бүхий этгээдүүдийн гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох болно.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/09/04
РАДНААСЭДИЙН ГАРГАСАН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ӨНГӨРСӨН ГЭДГЭЭР ХААХ БИЗ
иргэний нисэхийн шударга фронтыхон · 2019/09/04
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРЕНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.БЯМБАСУРЭНГИЙН ХАЖУУД ЮУ Ч БИШ БАЙНА ДАА.... БЯМБАСУРЭНГИЙН ГАНЦХАН ИЛ ГАРСАН ТЭНДЭР 640 САЯ ТЕГРЕГИЙН МЕНГЕ УГААСАН ХЭРЭГ НЬ ПРОКУРОРТ ХОЕР БУЦААГДААД АТГ-т ЭРГЭЭД ОЧСОН.... БЯМБАСУРЭН ЭРДЭНБААТАР ГАНБОЛД АЛТАНЦОМ НАРЫГ ШАЛГАВАЛ Ч..... АААЯЯЯЯЯАААААЯЯА
зочин · 2019/09/03
Дадам нь үхчихсэн юмуу.Сайн шалга аврагч нарт очих ёстой хөрөнгө мөнгө энэ мэт нөхдийн гараар урссан байх нь харамсалтай.