Зам хаасантай холбоотойгоор 17-Хайлаастын замын ачаалал их байна
2019/09/21
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гурван хэсэг газарт зам хаагаад байгаа билээ. Тодруулбал,
- 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 32-ын уулзвараас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийнэ.
- 2019.09.21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах тул Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хаана.
- 2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06.00 цагийн хооронд Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын авто замын борооны ус зайлуулах шугам хийж гүйцэтгэх зорилгоор тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийх тул тус тус хаагаад байгаа.
Зам хаасантай холбоотойгоор яг одоо 17, Хайлаастын зам ачаалал ихтэй байна. Хэдийгээр замын цагдаа ачааллыг бууруулахаар зохицуулалт хийж байгаа ч жолооч нар явган хүний замаар их хөдөлгөөнд оролцож урсгал сөрөх зэрэг зөрчил гаргасаар байна.
Тиймээс жолооч нар хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцно уу.
Яг одоо 17, Хайлаастын замын ачаалал ямар байгааг гэрэл зургаар хүргэж байна.
Зочин · 2019/09/22
Iim zavaan,hariutslagagui zohitsuulaltiig niisleliin zasag darga hiihee boliochee, amraltiin udruudeer irged chin ar geriin olon ajlaa amjuulj chadahgui bna.mashingui udur, zam haana odoo bolioochee Amarsaihaan.tesej tevchij bna odoo tevchihgui shu