Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорино
2019/09/21
ХУД-ийн нутаг дэвсгэрт энэ сарын 19-20 нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү гэрийнхээ гадна зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Түүний гэр болон биед үзлэг хийхэд хар тамхи илэрсэн тул хорих 461-р ангид саатуулсан юм. Түүний цагдан хориог сунгах эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна.
Б.Амархүүгийн хар тамхи хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Уг заалтад “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Шүүхээс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/09/23
Монголын шүүх нэг сарын хорих ялыг 7 хонгийн дотор шийдвэрлэнэ шүү дээ мундаг. Харж байгаарай
Зочин · 2019/09/21
шууд буудчихвал хэл ам багаиай доо
Зочин · 2019/09/21
биеэ тоож байхгүй юу,муу гомо бацаан,сар хориод гаргачихалгүй,сайн жигшээж хорих хэрэгтэй
Зочин · 2019/09/21
xuuxen shig novsh shuu
irgen · 2019/09/21
Uam um tai hunsen hairan ch zaluu.hairan ch ger bul
Зочин · 2019/09/21
Haramsaltai bna Hairan huu Uuriigui ch ballaad Etseg ehiigee deeltei n hataana gej ene shuu dee Uhaan dutaj bn da
Zochin · 2019/09/21
Aav Borhvv ni sain hvn yumsan yugaar dutlaa gej iim yum ergeldeg bainaa muu tsus arisiig ni huulah yum san muu hogiig
Зочин · 2019/09/21
Аль Оросод байхдаа татаж сурсан биз, аягүй бол.