Улсын хэмжээгээр 2012 оны эцэст 40.9 сая толгой мал тоологдлоо. Үүний дотор адуу 2330.4 мянга, 2584.6 мянган толгой үхэр, 305.8 мянган толгой тэмээ тоологдсон бол хонь 18141.4 мянга, ямаа 17558.7 мянга тоологдсон байна.

Малын тоо өмнөх оныхоос 4.6 сая буюу 12.6 хувиар өсчээ. Энэ мэдээг харархад сайхан сонсогдож байгаа байх учир нь манай улсын малын тоо толгой өсөн нэмэгдэж даруй 50 сая гарчлаа. Харин энэ судалгаатай хүн амыг харьцуулаад үзэхэд нэг хүнд /Монголын хүн амыг гурван сая гэж бодоё/ дундажаар 17 бог, бод оногдож байна. Гэтэл нэг айл /5 ам бүлтэй/ нэг нас бие гүйцсэн үхэрийг доод тал нь 2-5 сарын хугацаанд хэрэглэнэ. Ийм харьцуулалт байхад махны үнэ өндөр байгаа нь хүнсний гол хэрэглээ болж байгаагийн хувьд хүнд цохилт болоод байгаа юм.

2013 оны 1-р сарын 9-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.4-5.1 хувь, хонины ястай махны үнэ 9.5 хувь, адууны махны үнэ 1.7 хувь, ямааны махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.9-2.1 хувь, хонины ястай махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 2.0 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар өссөн байна. Дундажаар аваад үзэхэд үнэ нь 5000-8000 төгрөгний үнэтэй байна. Улсаас махны үнийг бууруулах гэж нөөцийн махны худалдааг зохион байгуулах, гадагшаа махны экспортыг зогсоох гэх мэт олон аргыг хэрэглэж байгаа ч аль ч махны үнийг хэт өсөхөөс хамгаалж байгаа боловч бууруулж чадахгүй байна.

Тэгвэл яагаад махны үнэ буурахгүй байна вэ?  учир нь махны үнэ буурахгүй байгаа нь инфляцитай холбоотой юм. Монголд 2000 оноос махны үнэ огцом өсөж эхэлсэн тухайн үед өссөн шалтгаан нь ченжүүд ашиг олох зорилгоор өсгөөд байна гэж хэвлэл мэдээлэлээр цацаж байсан энэ бол тухайн үед үнэний ортой байсан. Гэтэл энэхүү жоохон ашиг харж өсгөсөн махны үнэ эргээд инфляцийг хөөрөгдсөн зүйл болсон. Ингээд л махны үнийн өсөлтийн галт тэрэг хурдаа авч эхэлсэн түүхтэй. Махны үнэ хурдтай өссөн гол шалтгаан бол ерөөсөө бидний байнга ярьдаг инфляци юм. Энийг жишээ дээр тайлбарлая.

Иргэн Сандаг насаараа мал маллаж амьдарч байгаа өөрийн малын тоо толгой таван зуун мянга хүрч байгаа, гурван хүүхэд эхнэрийн хамт амьдарч байна. Сандагийнх нэг жил хөдөлмөрлөсний үр дүнд хавар ноос ноолуураа тушаах малаа махалж зарж амьжиргаандаа зарцуулдаг. Гэтэл нэг хүүхэд нь арав дугаар ангиа төгсөөд их сургуульд орохоор Улаанбаатар луу явах гэж байна. Мэдээж хүүхэдээ сургуульд оруулахын тулд мөнгө хэрэгтэй учир малаа махалж ченжүүдэд зарж мөнгөтэй болно. Гэтэл ченж илүү ашиг олохын тулд Сандагаас нэг кг нь 2000 төгрөгөөр аваад хотод лангууны худалдагч нарт 5000 төгрөгөөр өгчлөө гэж бодоё. Гэтэл энэ махны үнэ инфляцид гол байр суурь эзэлдэг учир дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Сандаг хүүхэддээ сургуулд оруулахын тулд кг нь 2000төг тооцоод 1000 кг /нэг хонь 40 кг ойролцоогоор/ 25 хонь зараад хүүхэдээ дагуулаад сургуульд оруулах гээд иртэл нөгөөх хоёр сая төгрөгтэй иртэл махны үнийн өсөлтөөс болж хүнсний бараа бүтээгдэхүүн нэмэгдэж түүнийгээ дагаад орон байрны үнэ, сургалтын төлбөр гэх мэт бүх зүйлийн үнэ өссөнөөс болж Сандагийн махаа зарж олсон мөнгө хүүхэдийнх нь сургалтын төлбөрөөс илүү гарахгүй болсон байна. Ингээд хүйтэнд хөрж халуунд халууцаж байж олсон мөнгө нь амжиргаанд нь хүрэхээ болиход иргэн Сандаг махаа 2000 төгрөгөөр биш 3000 төгрөгөөр өгөх сонирол ихсэнэ. Ингээд л жил ирэх тусам махны үнэ буурах биш өсөөд байгаа шалтгаан болж байгаа юм.

Монголын инфляцийг өсгөдөг гол бүтээгдэхүүнд бинзен, мах, гурил будаа, эрчим хүч ордог. Үүнээс бинзен, мах хоёр голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ хоёр бүтээгдэхүүний хамаарал бол бинзений үнэ нэмэгдэхэд махны үнэ нэмэгдэг. Харин он гарсанаас хойш Монголд бензиний үнэ 50-100төгрөгөөр нэмэгдсэн ахиад Оросоос ирэх бензин тонн тутамдаа 30$, нэмэгдэж байна. Тэгвэл ирэх сараас бензин ахиад л нэмэгдэнэ тэгвэл махны үнэ мэдээж дагаад л нэмэгдэнэ. Ингэхээр махны үнэ буурах бололцоо өнөөдөр байгаа бол уу?  

Т.Ганзам