Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 30 өдөр БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл оройны 20 цагийн орчимд ирсэн. Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг асуудалд БНХАУ-ын 7 иргэнийг холбогдуулан шалгаж байна. Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, МХГ, тагнуулын байгууллагаас оролцсон. Одоо хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.