Image

 

                                                                         МЭНДЧИЛГЭЭ

 

     Орхон аймгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн  ахмад  буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэндийг хүргэе. 

     

      Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Төрөлх эх орон, Эрдэнэт хотынхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд Та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 

                             ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА