Авлигаа хувааж буй шүүгчдийн бичлэгийг Аюулгүйн зөвлөлд үзүүлжээ
2019/11/01
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл АТГ-ынхан шүүгчдийн хэргийг дөрвөн сар шахам шалгаад зургаан шүүгчид холбогдох хэргийг хэдхэн хоногийн өмнө прокурорт шилжүүллээ.
Дахиад тодорхой шүүгчдийн хэргийг прокурорын хяналтад шилжүүлэх юм байна.
Тэдний олонх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Энэ нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдож буй бөгөөд бүрэн эрх нь түдгэлзсэн 15 шүүгчийн авлигаа хувааж байгаа бичлэг нь АТГ-ынхны гарт оржээ. Уг бичлэгийг саяхан Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд үзүүлсэн байна.
Дашрамд дурдахад бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн хоёр нь уг хэрэгт холбогдолгүй гэх байдлаар цагаадах бололтой. Энэхүү мэдээллийн эх сурвалж нь албан ёсных биш тул нэр дурдах боломжгүй болно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
харамсалтай · 2019/11/02
ЭНЭ бичлэгийг иргэдэд үзүлэх ёстой. МОНГОЛын авлигачдын манлайд яваа ШҮҮГЧ нарыгшинэчлэн өөрчлөх талаар ЕРӨНХИЙЛӨГЧ юу ч хийхгүй байна. бараг 3 жил болж байж сая нэг ШЕЗ ийн алуурчин даргыг чөлөөллөө.
Монголд хамгийн шударга бус · 2019/11/01
Монголд хамгийн шударга бус байгууллага бол шүүх. Гутмаар залуучуудаа гадагшаа гарцгаа
Өлзийотгон · 2019/11/01
Жигшмээр
bat · 2019/11/01
Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй
Зочин · 2019/11/01
энийг мэдээ гэх үү хэхэхэ