Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ
2019/11/11
Их аварга Какүрюү М.Анандын багш 2019 оны есдүгээр сарын 16-нд нас барсан билээ.
Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжин очиж барилдаж байгаа.
Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна.
Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй аж.
Өнгөрсөн сард Сумогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудад гаргасан байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал Япон Улсын иргэн болох хүсэлтийг энэ оны есдүгээр сарын 3-нд албан ёсоор баталсан тухай Япон Улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Харин М.Ананд аваргын хувьд Япон Улсын иргэншлийг сонгосон сумо бөхийн дөрөв дэх их аварга болж байна.
Үүнээс өмнө Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Зочин · 2019/11/17
Эх орон төрүүлсөн эхээ орхиод урвасан итгээд хар мөр дагуулах болно. Түүний гэмтэл зөвхөн эхлэл. Урвагч эргэж Монголд хөл тавих эрх байхгүй. Үүрт тонил
Зочин · 2019/11/15
Эцэг, эх нь ямар хүн байна вэ? Хүүхэддээ эх оронч хүмүүжил олгож чадаагүй хүмүүс бол урвагчдын удам гэж судар. олон үедээ ард түмэндээ шившиглэдэх ёстой.
Зочин · 2019/11/15
Эцэг, эх нь ямар хүн байна вэ? Хүүхэддээ эх оронч хүмүүжил олгож чадаагүй хүмүүсийг хамт олон нь зэмлэн ажил төрлөөс нь халах хүртэл тодорхой хэмжээгээр зэмлэл үзүүлэх ёстой.
Зочин · 2019/11/11
Зайлах лалар
bat · 2019/11/11
Зайлна л биз ганц энэ нөхөрөөр дутав гэж Монголчууд бидний нэг том алдаа бол эх орноо гэх үзэл ард түмэндээ суулгаагүй соц үед бүр харш байлаа тэгээд энэ уламжлал тасарсан