Хүнтэй сууна гэж бодохоор их айдаг
2020/01/20
Сайн байна уу. Би одоо 25тай, мэргэжлээрээ ажилладаг жирийн нэгэн эмэгтэй. Гол асуудал юу вэ гэхээр надад өчнөөн гэрлэх үерхэх санал ирдэг.
Даанч би айдаг тэднээс зугтдаг. Надад хэр баргийн залуучууд таалагддаггүй. Ер нь ганцаараа байсаар байгаад жоохон хаагдмал зожиг болсон гэж өөрийгөө боддог. Зүгээр наад захын цахим орчинд харьцаад эхлэхээр надад нэг л хэцүү ядаргаатай санагдаж амархан залхдаг. Эрчүүдтэй уулзана гэвэл бараг худлаа тийм ч цаг завтай биш ажил2 гээл эсрэгээрээ ажлаа хийгээд ганцаараа л баймаар санагддаг. Хамаатан садан хааяа холоос ирэхээрээ нөхөртэй болсон уу нтр гэж байнга асуудаг, одоо хүнтэй суугаач хөгширлөө нтр гээл надад ингэж хэлэхэд хэцүү санагддаг.
Заримдаа хүнтэй суусан нь дээр ч юм уу гэж бодох юм. Гэхдээ л хүнтэй сууна гэж бодохоор би их айдаг. Та нар минь сайхан зөвлөгөө өгөөч.
Зочин · 2020/01/23
эцэг эх 2-н чинь харьцаа их л хэцүү байсан юмүү даа
Зочин · 2020/01/22
chi Lesbi ym bn