Өнөөдрийн мэдээллийн гол сэдэв нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд сая гаруй доллартай гэсэн мэдээ байв. Энэ шуугиан өдөржин интернэт сайтаар тарсан бөгөөд өнөөдрийн 14 цагт УИХ-ын дэд дарга тэрээр мэдээлэл хийсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Швейцарийн банкны дансанд 1658 евро буюу 2,9 орчим сая төгрөг байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сард найзуудын хамт хувьцаа арилжаалах компани анх байгуулж байсан. Энэ бүх яриа гарахад миний гаргасан алдаа гэвэл энэ компанийнхаа талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа мэдээлж байгаа явдал юм.  Би ёсзүйн алдаа гаргасан. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Асуудлыг УИХ шийдвэрлэнэ” гэсэн тайлбар өглөө.

Ямартаа ч түүний энэ мэдээллийг олонд нийтэд ил болгосны дараа гадаадын хэвлэлээр хүртэл түүний талаар мэдээлэл бичжээ. Английн Гвардиан сэтгүүлийн сайтад түүний энэ мэдээллийн оруулсан байна.

Ямартаа ч гадаадын банкинд нууц данстай УИХ-ын дэд даргын асуудлыг УИХ-ын гишүүд нь шийдэхээр боллоо.

Guardian сэтгүүлийн сайтад гарсан мэдээний линкийг энд дарж харна уу.

С.Баяр