Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэвлэлийн бага хурлан зарлан мэдээлэл өгөх үеэрээ АН-ын үйл ажиллагааг нэлээд шүүмжлээд авснаас гадна хэд хэдэн хүнийг нэр дурьдаад авсан.

Үүний нэг нь ТЕГ дарга асан Б.Хурц болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар байсан билээ. Тэрбээр хэлэхдээ, Ц.Элбэгдоржийн найзууд "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан. Энэ компани оффшор бүсээс мөнгө угаасан. Ийм учраас Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа байх." хэмээсэн.

Харин түүний энэ мэдэгдэлийн хариуд өнгөрсөн шөнө экс Ерөнхийлөгч өөрийн жиргээндээ ийн бичжээ. 

 “Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. “Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая” гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэжээ.