УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх мэдээллийг нягталж үзвэл за яах вэ сангийн сайд байсныг нь орхье, УИХ гишүүн улс төрийн томоохон намын нэр нөлөө бүхий зүтгэлтэн Баярцогттон хүртэл Монгол улсыг зүгээр л нэг Хятадын муж хэмээн ойлгогдохоор гэрээ контракт үйлдэж байгаа нь харагдаж байна.

 
Түүний тухай,  Швейцарийн банкин дахь хадгаламжийнх нь тухай анх мэдээлсэн эх сурвалж бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ юм.
 
 
Тус консерциум нь улс орнуудын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн  үндэстэн дамнасан сүлжээ аж.
 
 
Тэдний гаргасан мэдээллээр саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улстөрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг олон нийтэд дэлгэсний  дунд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх мэдээлэл байсан юм.
 
 
Өчигдөр УИХ-ын дэд дарга сэтгүүлчдэд тайлбар хийсэн ч нэгэн зүйлийг орхигдуулж байгаа нь Монгол улсыг Хятадын харъяалалд багтаах гэсэн санаагаа дэлхийд дэлгэсэн явдал байлаа.
 
 
Түүний тухай албаны нотлогдсон баримт бичгийн толгойд Хятадын Монгол, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Сэлбэ хотхон Е-4 гэсэн хаягжилт байгаа нь Монголын баялагаас Швейцарийн банкинд хийсэн өөрийнх нь хэлснээр монгол мөнгөөр 2-3 хан сая төгрөгийн хөрөнгөтэй компанийх нь үйлдсэн бичиг баримт бүхний толгойд байгаа нь харагдаж байна.
 
 
“Тэрбээр хэлэхдээ гэр бүлийн газар тариалангийн бизнесийн ашиг болох 200 мянган доллараар хөрөнгө оруулах зорилготой тус дансанд хийсэн… ” гэж ICIJ мэдээлсэн байх юм.  Энэ талаар The Guardian сайт эхний мэдээллийг цацсан бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум өөрсдийн албан ёсны сайтдаа доорх мэдээллийг  гаргасан байна.
 
 
Эх сурвалж: http://www.icij.org/offshore/disclosure-secret-offshore-documents-may-force-top-mongolian-lawmaker-resign
Монгол улсын Сангийн сайд байхаасаа өмнө байгуулсан компанитай байж болно.
 
 
Харин та Монгол хүн гэдгээ умартан, өөрийнхөө өндөр боловсролтойг олонд олонтаа хэлсэн мөртөө ганц баримт бичгийн толгойд Хятад гэдэг үг байж байгааг анзаарахгүй мутрын үсгээ тэрлэсэн нь юу юм бол гэх хүмүүс ч олон байна.
 
 
Түүний тухай олон баримт байгаа бөгөөд мэдээллийг гаргахдаа Legend Plus Capital Ltd компанийн баримт бичгүүдийн заримыг олон нийтэд дэлгэжээ. Үүнийг уншигч танд хүргэвэл: 
 
 
 
 
 
 
 
Мөн Үнэн сонины өнөөдрийн дугаарт ийнхүү нийтлэгджээ
 
С.Баярцогт хэмээх Улсын их хурлын энэ гишүүн эгээтэй л Монгол Улсад өөрөөс нь илүү санхүүгийн мэдлэгтэй хүн байхгүй юм шиг сэтгэж, тэр хэрээр аашилж байна. Оюу Толгойн асуудлаар их хурлын гишүүн С.Ганбаатартай халз мэтгэлзэж өөрийгөө ялсан баатар мэтээр ард түмэндээ ойлгуулж байсан ч ярьсан зүйлийнхээ заримынх нь учрыг олохгүй мунгинаж байсан тохиолдол ч бий.
 
 
Үүнийг учир мэдэх олон хүн ярьж хэлж байсныг дурдах илүүц биз. Ганцхан жишээ татья. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “20 мянган хувьсагчтай загвар гэж дэлхийд байдаггүй.
 
 
АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь төсөөлдөг загвар бол 159 хувьсагч. С.Баярцогт хувьсагч, өгөгдөхүүн гэдгийг ч мэддэггүй юм байна лээ” гэж хэлсэн юм. АНУ-ын эдийн засаг дэлхийд хамгийн томд тооцогддогийг хэн хүнгүй мэднэ.
 
 
Худлаа ярьж бусдын толгойг эргүүлэх нь хуулиар хориотой. Ялангуяа төр түшилцэж буй хүний хувьд нэн тэргүүний ёс зүйн асуудал.
Харамсалтай нь, мань хүнд ийм хүмүүжил байхгүй бололтой. Ядаж олны нүдэн дээр ил байдаг хүний хувьд үүнийг бодмоор.
 
 
Эсвэл бусдыг өөрөөсөө дорд үздэг юм болов уу. Энэ үзлээ ялалт байгуулсан гэж бат итгэж буй мэтгэлцээнийхээ үеэр ил болгосон. Тэгвэл энэ үзлээ дахиад ил болгож баталлаа. Энэ зуур өвөг дээдсийн маань “Адгийн тэнэг өөрийгөө магтдаг” гэдэг үг санаанд орлоо.
 
 
Тэгэхээр бусдыг дорд үзэж өөрийгөө дөвийлгөдөг С.Баярцогт адгийн тэнэг болж таарах нь. Нөгөөтэйгүүр ийм үзлийг үндэслэгч түүнд зориулж Баярцогтизм гэдэг үзэл гаргамаар. Мань хүн Төрийн ордны “Г” танхимд зарласан хэвлэлийн бага хурал дээр нутаг нэгтнүүдээ бүү хэл гаднынхныг элий балайгаар нь дуудахаа мартсангүй.
 
 
Их Британийн нэр хүндтэй “Гуардиан” сонин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумын мэдээллээс эш татан Швейцарийн банкин дахь “Legend Plus Capital Limited” компанийн дансанд нэг сая гаруй ам.доллар /1.4 тэрбум төгрөг/ хадгалагдаж байгааг мэдээлжээ.
 
 
Энэ компани Сангажавын Баярцогтын нэр дээр байдаг бөгөөд тэрбээр 2008 оны есдүгээр сард Сангийн сайдаар томилогдохоосоо хэдхэн сарын өмнө буюу тавдугаар сарын 29-нд байгуулжээ.
 
 
Ёстой л саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийн үлгэрээр С.Баярцогт мөнгө хийх компани, дансаа бэлдээд байсан юм бишүү гэж хардаж болохоор. Мань хүн энэ мөнгөний 800 мянган ам.доллар нь найзуудынх нь, 200 мянга нь манай гэр бүлийнх байсан.
 
 
Бүгд мөнгөө татсан учир одоо 2000 орчим ам.доллар /Гурван сая орчим төгрөг/ байгаа гэж хэлсэн. Сангийн сайд болсныхоо дараа С.Баярцогт Оюу толгойн гэрээг байгуулсан. “Энэ гэрээ хуудуутай болсон. С.Баярцогт урамшуулал авсан. Тиймдээ ч үүндээ ороогдоод байна” гэж мэдээлэлд ойр хүмүүс ярих юм билээ.
 
 
Тэрбээр саяхан олон улсын нэгэн хуралд оролцоод ирсэн гэж байгаа. Яг ямар хурал хаана болсныг нь мэддэг ч хүн алга, хэлдэг ч хүн алга. Сураг сонсохнээ АНУ явсан гэх юм. Магадгүй “нөгөө асуудал”-аа зохицуулж ирчихээд бардамнаж байгаа ч юм болов уу хэн мэдлээ.
 
 
Түүнийг хэрхэн компани байгуулж мөнгө байршуулсныг судлахад нэлээд нууцлаг байсан нь түвэг удлаа. Компанийнх нь оффис Британийн Виржиний арал дээр бүртгэлтэй байдаг агаад “Portcullis Trust- Net Group”, “EXECORP LIMITED” гэх мэт компаниудтай нэлээд нууцлаг холбоотой.
 
 
Баячуудын тодотголтой Виржиний арлууд дээр энэ оффис болон “Portcullis TrustNet Group”, “EXECORP LIMITED” компаниудтай ямар холбоотой болохыг нь нэг шалгахад гэмгүй. Ер нь энэ бүхнээс С.Баярцогтыг ардаа бодолтой хөдөлснийг харлаа.
 
 
Гэсэн ч мань хүн “Би мэдлэг хүрээгүйн улмаас алдлаа” гэсэн үгээрээ баригдахгүй байх боломж хайсан гэж ойлголоо. Энэ үйлдлээр нь түүнийг сэргэлэн нь дэндсэн зальжин хүн болохыг харав. Уг нь энэ чадвараа улсынхаа хөгжилд зориулж, өөрийнхөө бус эх орныхоо халаасыг зузаалахыг хичээгээсэй гэж бодох юм.
 
 
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол “Limited Plus Capital Limited” компанийн захирлын хувиар “Portcullis TrustNet Group”, “EXECORP LIMITED” компаниудтай байгуулсан баримт бичигт Монгол Улс Хятадын харьяанд багтжээ. Үүнийг зурган дээрээс харна уу.
 
 
Ямартаа ч, дээрх 1.4 тэрбум төгрөгийг манай төрөөс төрсөн тэрбумтнууд учиргүй голж “Бага мөнгө” хэмээж байна. Ийм хэмжээний мөнгийг ард түмний тань зарим нь тоолж чадахгүй, бүр зүүдэндээ ч барьж үзээгүй шүү дээ. Ер нь манай олигархууд 100 наслахгүй байж 1000 жил идэж барахгүй хөрөнгө хурааж яах гэсэн юм бэ.
 
 
Гадаадын хэвлэлүүдээр түүнийг огцрох магадлалтай хэмээн таамаглаж, улстөрийн соёлтой эсэхийг нь харж байна. Өөрөө ч гаднын хэвлэлүүдэд миний буруу хэмээн нэлээд боловсон загнасан. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээсээ хөрөнгөө нуун далдалсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнд АТГ яаж хандахыг ард түмэн харж сууна.
 
 
 
-Бусдыг дорд үзэгч буюу Баярцогтист-
 
 
Бэлтгэсэн Д.Батсүх
 
Эх сурвалж: