Энэ долоо хоногийн үйл явдлын тоймыг хүргэе.

Улс төр: Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.  Төрийн ордонд  хөл хөдөлгөөн нэмэгдэж, үйл явдлууд нэлээд өрнөв.  Үүний хажуугаар сонгуулийн өмнөх монголын улс төр дуулиан, шуугиантай байна. Дуулианы талаар эндээс уншина уу

-АН татан буугдах болзлоо хангажээ-

АН-ын дэнчингийн 100 сая асуудал дагуулсан хэвээр байна. Тэр бүү хэл, ээлжит сонгуулийн сургаар их “мөнгө босгох” гэсэн ажиллагаа нь энэ намыг татан буулгах хэмжээнд хүрчээ. Энэ талаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд төдийгүй хуульчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Үргэлжлэлийг эндээс уншаарай

Нийгэм: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлтийг 420 мянган төгрөгөөр тооцож төр хариуцна

Засгийн газар өнөөдөр /2020.04.17/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. 

Тэрбээр "УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, орлогыг нэмэх чиглэлээр тогтоол гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэгтэй холбоотой хуулийг гаргасан. Гурван сарын хугацаатай ажилчдад 200 мянган төгрөг өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журмыг баталлаа. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой бусад этгээд, байгууллага хуульд хамрагдана. Төрийн байгууллага хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар боллоо. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хуульд хамруулна. Өөрөөр хэлбэл, ажилтны нэг, хоёр, гурван сард авсан цалингийн дунджаас хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож дэвтэр дээр нь бичилт хийнэ. Ажил олгогчийг мөн энэ аргаар тооцож шимтгэлээс чөлөөлнө" гэлээ.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, ниймлэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг ч мөн онцлов.

Эдийн засаг: Иргэдийн орлого буурсан үед эдийн засгаа сэхээхээр НӨАТ-ын шимтгэлээ бууруулахгүй юу

Ковид-19 дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед эдийн засагт хүндрэл гарч эхэлж байна. Манай төр засгаас авч байгаа хариу арга хэмжээ нь асуудлыг түр аргалж, иргэдийг төөрөгдүүлж, эргэлзээнд оруулсан шийдвэр гаргасаар. Тухайлбал, НӨАТ-ын сугалаа гэх луйвараа зогсоох нь бүү хэл үргэлжлүүлэх болчихлоо. Мөн 10 хувийгн шимтгэлийг бууруулах шийдлийг ч гаргаж чадсангүй.