Д.Нямхүү: Монгол улсад коронавиурсний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
2020/04/30
Монгол улсад 2020.01.09-ны өдрөөс хойш 302 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 5313 хнийг ажиглалт, тусгаарлалтад авч хяналт тавьсан. Өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байгаа бол 284хүн өчигдөр ажиглалтаас гарсан байна.
Өнөөдрийн байдлаар 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд сэжигтэй тохиолдол Монгол улсад бүртгэгдээгүй. Нийт 163 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор өдөр бүр шинжилгээ хийсээр байгаа. ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийсэн. Гурван чартер нислэгээр ирэх хүмүүст анхаарал хандуулна." гэв.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх