С.Баярцогт одоо телевизээр цэцэрхэх биш АТГ-д шалгуулах ёстой
2013/04/07
C.Баярцогтын нууц дансыг илчилсэн "Нууц оромж"-ны сүйрэл
УИХ-ын дэд дарга, бусдыг юм ойлгодоггүй, мэдлэггүй гэдгээр нь цоллох дуртай С.Баярцогтын Швейцарийн банк дахь нууц данс Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хувьсгалын шуурганд өртөн цухуйж гарч ирснээс биш эрхэм гишүүн маань өөрөө үнэнийг өгүүлэх гээд яарсан хэрэг огт биш юм.
Магадгүй ICIJ буюу эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чөлөөт сүлжээнийхэн оффшорийн бүс дэх банкинд данс эзэмшигчдийн тухай баримтыг дэлгэж тавиагүй бол С.Баярцогт мэтийн баячууд хагартлаа баяжих байсныг үгүйсгэх аргагүй.
Оффшорийн бүс гэдэг нь татварын хамгийн таатай нөхцөлөөр хангаж, бусад улсаас оруулж ирсэн хөрөнгийг дардаг бүсийн ерөнхий нэр гэнэ. Өөрөөр хэлбэл, энд тэндээс цувчуулсан эсвэл татвараас зайлсхийгчид ийнхүү мөнгөө эх орондоо бус гадаадад холхон, буйдхан газар дарж, олны нүдийг хуурч, халаасаа түнтийлгэх гэсэн шуналын үндэс дээр бий болсон эд. Зарим нь оффшорийг зүгээр л "нууц оромж" гэж нэрлэдэг. Учир нь энд шударга бус замаар олсон мөнгөө нууж, түүнийг нь зарладаггүй тул тун таатай "нууц оромж" болдог байж.
ICIJ-ийнхэн ганцхан С.Баярцогтын нууц дансыг нээчихсэн юм биш ээ. Тэд нийтдээ 170 орны 130 мянган "этгээд"-ийн нууц дансыг зарласан юм. Гэхдээ хамтран ажилладаг The Guardian, BBC, Le Monde, The Washington Post зэрэг дэлхийд зартай 31 хэвлэл мэдээллийн агентлагаар тус мэдээллээ цацуулахаар өгсөн тул С.Баярцогт байтугай бусад нь ч нуугдах аргагүй болсон хэрэг.
С.Баярцогттой хамт нууц данс нь илэрсэн хүмүүсийн дотор Канадын парламентийн мөн дэд дарга Тони Мерчант, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн кампанит ажлыг удирдсан Жан-Жак Ожье, Нефтийн магнат Марк Ричийн хуучин эннэр Дениз Рич нарын нэрс багтсан юм.
Канадын их сургуулийн профессор Артур Кокфиелд энэ явдлын талаар "Би амьдралдаа ийм зүйл харж байсангүй. Оффшор бол дэндүү нууц оромж шүү дээ. Гэтэл ашгүй одоо л нэг ил боллоо" гэсэн байна.
McKinsey&company-гийн ерөнхий эдийн засагчийн албанд ажиллаж явсан Жеймс Хенригийн өгүүлснээр бол оффшорийн бүсэд нийтдээ 21-32 триллион ам.доллар хадгалагдаж байгаа нь АНУ, Японы эдийн засгийн эргэлтийг нэгтгэсэнтэй адилхан дүн юм.
Яагаад үүнийг санхүүгийн хувьсгал гэж нэрлэж байгаа тухайд мэргэжилтнүүд ийм тайлбар өгсөн байна.
Дээрх данс эзэмшигч 130 мянган "этгээд" нь эх орондоо нийгмийн үнэт зүйл, шударга ёсны тухай алтан гургалдай шиг донгоддог хэрнээ үнэн чанартаа буруу аргаар олсон мөнгөө нууцхан хадгалахын тулд оффшор руу гараа гулгуулсаар байсан аж. Тэд банкныхныг хамаг нууцыг нь насан туршид нь хав дарна гэж найдаад хэнэггүй, таахалзуур занд дасчихсан байдаг гэнэ. Гэвч сэтгүүлчид тэдгээр таахалзагчдын үнэн нүүр царай буюу бусдаас нуух гэж чадлаараа хичээгээд байсан зүйлийг нь гаргаад ирэх нь энэ. Ингээд л олны өмнө гэгээнтэн мэт аашилдаг 130 мянган "этгээд"-ийн бараан талыг олон нийт мэдээд авлаа.
Тэдний зарим нь энэхүү мөнгөө олохын төлөө худлаа ярьж, хулгай хийж, бүр хүн алсан ч байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо тэд хонины арьс нөмөрсөн чонотой төстэй.
Оффшорийн бүс дэх данс эзэмшигчдийн нэрсийг ийнхүү ил болгосноор зөвхөн Монголд бус олон улс оронд албан тушаалын халаа сэлгээ, огцролт, амиа хорлолт, шоронгийн хаалга татагчдын тоо урьд үзэгдээгүйгээрээ ихсэх хандлага ажиглагдах нь зайлшгүй гэнэ. Манай жишээгээр С.Баярцогт одоохондоо албан тушаалаас огцрох нь бараг тодорхой болоод байгаа билээ.
Монголын ар иргэдийн талаас илүү хувь нь ядуурал, ажилгүйдэлд автчихаад байхад Их Хурлынхаа эрхэмсэг дэд даргыг оффшорт хэдэн тэрбум төгрөгийн хадгаламжтай гэдгийг дуулахад сайхан санагдахгүй нь лав. Ямартай ч С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газар гарцаагүй шалгах шаардлагатай гэдэг нь тодорхой болж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
otgoo · 2013/04/12
harin tiimee tsetserheed bsan yu bolov amarbatiin her shudraga dargiig l vzeh vldlee dee
Зочин · 2013/04/10
Хууль зүйн сайдаа та монгол банкийг шалгуулж гадагшаа урссан мөнгө бүрийг олон нийтэд ил болгож өгөөч иргэн хүний эрх эх орны эрх ашгаас илүү байх учиргүй бус уу
Зочин · 2013/04/10
монголын төлөө урссан цус дусалсан хөлс бүрийн төлөөсийг сэтэртэнгүүд төлөх болно.Түүнийг тэнгэр мэднэ.Арчаагүй авилгач,ариун газар шороогоо цөлмөж худалдагсад сөнөтүгэй.
Зочин · 2013/04/08
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
Зочин · 2013/04/08
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
Зочин · 2013/04/08
hvvhdvvd chin hvnii nvvr harah araggvi bolloo do hvvhdvvde bas gadaad gargaj nuutsaar hadagluulah heregtei bolj bn
Зочин · 2013/04/08
bayrtsogtoo chi daanch yaav daa ee huurhii min. ilerch bga ni l bayrtsogt bh da. iim shudraga bish ym hiicheed ichij vhdeggvi ym bh da tegeed neeh ongiroo shv. jaahan hvmvvliltei usguhgvi yav da aav eej ni. hvnii ymiig zuvshuurulgvi avj boldoggvi geed helchij bhgvi bagd ni
Зочин · 2013/04/08
muu gulug nudiig n hardaa ....
Зочин · 2013/04/08
shalga shalga naad nuxruus chini ix yum garna ..ix olon mayangan xuvisahchtai nuxurduu