УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ
2020/06/30
Өнөөдөр УОК-ын ээлжит хурал Шадар сайдын өрөөнд 11:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар хөл хорионы дэглэмийг сунгах эсэх болон наадмын талаар хэлэлцэх юм.
Өнгөрөсөн тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах комиссын гишүүдийн 100 хувийн санал УОК-ын 22 дугаар хурлаас гарч, Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ.
Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хорио цээрийг сунгах, үйлчилгээний газруудыг хэсэгчлэн нээх зэрэг асуудлуудаа хэлэлцх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
bat · 2020/06/30
Одоо хилийн хоритой дотооддоо а/а нэгжүүдээ ажлуулахгүй бол цалин тэтгэвэр ээ тавьж чадахгүйд хүрнэ биз ээ