Ноолуурын үнэ 53-90 мянган төгрөгийн үнэтэй байна
2014/04/12
Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн судалгаагаар 2014 оны 3 дугаар сард үхрийн 2 м-ээс дээш урттай ширний дундаж үнэ Увс, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Дорнод аймагт хамгийн бага буюу 25-30 мянган төгрөг байгаа бол Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот, Орхон аймагт хамгийн их буюу 45-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Адууны ширний үнэ Хөвсгөл, Архангай, Дорнод, Увс, Дорноговь аймагт хамгийн бага буюу 15-20 мянган төгрөг,
Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Завхан, Төв аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 28000-32.500 төгрөгийн үнэтэй авч байна.
Харин ямааны 1 кг цагаан ноолуурын үнэ Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд аймагт хамгийн бага буюу 53-71 мянган төгрөг, Архангай, Орхон, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хот, Дорнод, Хэнтий аймагт хамгийн их буюу 88-90 мянган төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ мэдээллээ.