Саусгобийн хэрэг бол жинэхэнэ аюултай хэрэг юм. Саусгобийн хэрэг бол жинхэнэ супер аймшигт хэрэг юм. Учир нь 3 тэрбум 450 саяхан доллар монголоор дамжуулж угаасан манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой хэрэг юм.
 
 
Авлигатай тэмцэх газар болон ТТГ мэдээлэхдээ энэ мөнгө Монголд орж ирээд, гадны хэрэгцээнд нэрээр гарсан гэсэн. Хаашаа, яаж, юунд гэдэг асуудал хаалттай хэвээр үлдсэн.
 
 
Энэ хэргийг авлигатай тэмцэх газар, тагнуулын төв газар гаргаж ирсэн шигээ ил тод шүүсэн бол барууны болон өрнөдийн асар том булхай луйврыг ил тод болгох байлаа. Энэ бол нэн ноцтой бөгөөд аюултай хэрэг юм. Мөн манай өргөн уудам газар нутгийг "худалдсан" асар том дээрэм тонуул илрэх байлаа.
 
 
Үүний цаана АНУ-ын S хэмээх сүүдрийн тагнуулын сүлжээ, Рокфеллерийн сан зэрэг нууц байгууллагууд ажилласан. Энэ хэргийг англи хэлтэн улсуудын холбоо АНУ, Канад, Англи, Австрали хайцаалж, Австралийн Ерөнхий сайд ихэд анхаарал тавьж, гадаад хэргийн сайд нь манайхантай уулзаж, консул нь биечлэн ажилласныг яана.
 
 
Хэрэг шийдэхээс өмнө гол хүмүүсийг монголоос гаргаж явуулсныг яана. Байдлыг өнгөлөн далдлах, хаацаалах зорилгоор энэ хэргийн хаалттай шүүх хурал цагаан сарын өмнө ганц худагт гурван хоног үргэлжилж түүний нэг холбогдогч болох ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Батхуягт 6,6 жилийн чанга дэглэмтэй колонид хорих шүүхийн тогтоол гарч өндөрлөв.
 
 
Энэ үеэр 119 лиценз хууль бусаар олгосон нь тогтоогдсон тухай тоглоомын ёс төдий мэдээ гарсан. Хэрэг хөнгөдсөн, хүндэдсэн гэж баахан шуугив. Асуудал үүндээ байгаа юм бишээ. Оюу Толгойн охин компани Саусгобийн хэрэг гэдэгт л учир оршиж байгаа юм.
 
 
Энэ хэргийг жинхэнэ ёсоор шалгаж, Оюу толгойг зогсоох ёстой байсан. Учир нь Оюу толгойн толгой компани энэ аймшигтай хэрэгт холбогдсон байгаа юм. Энэ тухай манайхан бичихийн оронд жижиг асуудлуудыг их том сенсаци болгож хөөргөж байна.
 
 
Уг хэрэгт холбогдсон тус компаний ахлах хуулийн зөвлөх Сара Армстронгийг уг хэргийн шүүх хурал болохоос өмнө Монголоос явуулсан билээ. Анх энэ хатагтайг баривчилж байцаахад Англи, Америк,
 
 
Автралийн Засгийн газрууд түгшүүр авч манайханд тулгалт хийсний үндсэн дээр энэ хүн гадуур батлан даалтанд нэрийн дор байж байгаад явах үед "Саусгоби сэндс" компаний шинээр томилогдсон Ерөнхийлөгч бөгөөд ерөнхийлөн гүйцэтгэх захирал Росс Троманс болон хатагтай Сара Армстронг нар хэвлэлийн бага хурал хийсэн.
 
 
Энэ хэвлэлийн бага хурал Монголын талд асар эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь сэтгүүлчдийг урьчихаад зөвхөн "Өдрийн сонин", "Өнөөдөр" сонин, 25-р суваг телевиз, MM агентлагийн сурвалжлагчдаас өөр ямар ч сонины сурвалжагч, сэтгүүлч оруулаагүй байна.
 
 
Уг сонин, телевизийнхнийг орсон хойно нь ямар ч асуулт, хариулт байхгүй гээд ноён Росс Троманс Авлигатай тэмцэх газраас тус компаний хуулийн зөвлөх Сара Армстронгийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан, бид авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүхий л талаар ажиллаж байна.
 
 
Би Монгол улс дахь Австралийн консулын газраас надад үзүүлсэн туслалцаа дэмжлэгт талархал илэрхийлж буйгаа мэдэгдээд Овоот толгойн нүүрсний ордыг сэргээн ажиллуулах зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
 
 
Эндээс харахад хэвлэлийн эрх чөлөө гэж хаана байна гэж асуумаар. Ардчилал гэж хаана байна. Барууны хахир хатууг харуулснаас гадна, "Саусгоби сэндс"-ийн хэрэг ерөнхийдөө Монголын дотоод асуудал болж, гадаадынхан сугарч буйгаа илэрхийлсэн.
 
 
Маргааш нь хатагтай Сара Армстронг Авсрали нисэж, удалгүй тэндээ од болсон билээ. Монгол хэмээх тамын орноос ирснээ хэвлэл мэдээлэлд мэдээлж, Монголыг чангалах, янзлах ёстой байгааг анхааруулсан байна.
 
 
"Саусгоби сэндс" гэдэг нь "Өмнийн говийн элс" гэсэн нэр бөгөөд энэ компани нь Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй аж. Нийт хувьцааных нь 58 хувийг Торонто болон Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз Хилл Ресурс" компани эзэмшдэг.
 
 
"Туркойз Хипп Ресурс" нь "Саусгоби сэндс" компанийг 2012 оноос удирдах болсон. Төлөөлөн удирдах зөвлөл болон компаниин дээд удирдлагад өөрчлөлт оруулаад байна. "Туркойз Хилл Ресурс"-ийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг гэсэн байв.
 
 
Энэ нь өнөөгийн Оюу Толгойн охин компани юм. Нэг үгээр хэлбэл өнөөгийн Оюу Толгойн удирдлагууд энэ ноцтой хэрэгт холбогдсон. Хаалттай гээд л байгаа социализмын үед ямар ч эрүүгийм гэмт хэрэгтний шүүх хурлыг ганц худгийн шоронд хийж байгаагүй билээ.
 
 
Тэгвэл өнөөдөр нөгөө Ардчилал, хүний эрх хаана байна вэ? Өнөөдөр Оюу толгой зөвхөн нэг говийн, ашигт малтмальн ордыг зуун хувь авсан бус. Монголын төр засаг, хууль хянаглт тэр тусмаа шүүх цагдаа шорон-гянданг жолоодох болсноо үүгээр харуулж байна.
 
 
"Шударга ёс бол баялаг" гэж өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Үндэсний шуудан" сонины 2013 оны 2-р сарын 14-ны өдөр ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. "Мөн 2013 оны Шууд ардчилал иргэдийн оролцооны жил" гэж мэдэгдсэн.
 
 
Уран цэцэн ярихаа болиоч, уриа лоозон барууны гоёмсог чамин үг хангалттай байна. 2012 оны 12-р сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн малчид хулхи хоосон нээлтийн үеэр дөрвөн зүйлт шаардлага тавьж мэдэгдэл хийхэд хэн сонссон юм бэ?
 
 
2012 оны 12-р сарын 29-ны өдөр Говийн цорын ганц голыг эвдэж эхлэхэд эсэргүүцсэн малчдын дуу хоолойг хэн сонссон юм бэ. Шударга ёс хаана байна, шууд ардчилал хаана байна, иргэдийн оролцоо хаан байна.
 
 
2012 оны 12-р сарын 12-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд малчдын өвөлжөө бууцыг эвдэхэд тус сумын Цогт багийн 60 малчин зам хааж, олон сарын тэмцлийг өрнүүлсэн билээ. Тэдний дуу хоолойг хэн сонссон юм бэ, хэн ч сонсоогүй.
 
 
Шууд ардчилал, шударга ёс хаана байна вэ? Гадаадын хөрөнгө оруулагч нэртэй дээрэмчдийн дуу хоолой, тэдний уран цэцэн үгийг л дамжуулагч болж хувираа юу даа. Тэртээ зуунд нэрт эрдэмтэн Паскаль "үнэн үг уран үгийг жанжилдаг" гэсэн билээ. Өнөөдөр уран үгийг уралдуулж хэлсээр л байна. Үнэн үг хаа байна.
 
 
Тоймч Н.Цолмон 
 
Эх сурвалж: “Хөх толбо”