Өмнөд Солонгост 470 гаруй зорчигчийг тээвэрлэж явсан онгоц сүүрчээ. Онгоц живснээс хойш 2 цагийн дараа аврах багийнхан ирж зoрчигчдыг аврах ажил эхэлжээ. 

Одоогоор усан онгоц бүрэн живсэн байна. Албан ёсны тоогоор уг онгоцонд ахлах сургуулийн 325 сурагч, 15 багш, 89 энгийн зорчигч, усан онгоцны 30 ажилтан гээд нийт 459 хүн байсан байна. Харамсалтай нь одоогоор 293 хүн олдоогүй байна.


Тус улсын Ерөнхийлөгч Пак Ин Хе боломжтой бүх арга хэмжээг авахыг үүрэгдсэн байна.


Авран хайх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Живсэн онгоцыг гаргахаар мөн ажиллаж байгаа гэнэ.