100 ҮГЭНД 100 ХУВЬ ХАРИУЛТ...

ГАДААД ҮГИЙН ХЭРЭГЛЭЭ

ИНТЕРНЭТИЙН ОРЧИНД:

-          “Ерөнхийлөгчийн аппарат ямар service байх ёстой вэ, legally?”

-          “Ерөнхийлөгчийн аппарат civil service бол ерөөсөө биш”

 

-          “Би өнөөдрийн хийж байгаа ажилдаа нэг update хийхгүй бол горьгүй нь ээ”

-          “Samsung” компани проектортой “galaxy beam” утсаа танилцууллаа

ГУДАМЖ ТАЛБАЙД:

-          Авто зам дээр “BUS” гэсэн бичиг.

-          Гудамж талбайн нэр хаяг

-          Албан байгууллагын нэр, хаяг

-          Тамга тэмдэг, лого гэх мэт бүх л зүйлд бид гадаад үгийг хэрэглэж байна.

СОНИН СЭТГҮҮЛД:

-          Сонин сэтгүүлүүд нэрнээсээ эхлээд доторх мэдээлэл нь хүртэл гадаад үг их орсон байдаг.

АМАН ЯРИАНД:

-          Шоудах, шоконд орох, лоббидох гэх мэтээр ярьдаг.

ГАДААД ҮГИЙГ ХЭРЭГЛЭХЭД ГАРЧ БАЙГАА БЭРХШЭЭЛ

Эдгээр үгсийг бид хэрэглэхдээ янз бүрээр ойлгож, ярьж бичих нь элбэг бөгөөд үүнтэй холбоотой элдэв бэрхшээлүүдтэй багагүй тулгардаг. Тухайлбал:

*      Вакум цонх хаалга гэж юу байдгийг хүн бүр одоо мэднэ, гэтэл вакум /vacuum/ гэсэн үгийг бичихдээ ВАКУМ, ВААКУУМ, ВААКУМ, ВАКУУМ гэсэн 4 хувилбараар бичиж байгаа юм. Эдгээрийн аль нь зөв бэ?

*      Гадаад үгийг тогтсон нэг ойлголтгүй олон янзаар орчуулан хэрэглэж байна. Жишээ нь: “анализ” гэдэг үгийг нэгтгэн дүгнэх, шинжлэн судлах, дэнслэх, хэсэглэн хуваах, тунгаан бодох, задлан шинжлэх гэж олон янзаар орчуулдаг. Эдгээрийн яг аль нь оновчтой орчуулгын хувилбар болох вэ?

*      Гадаад үгийг монгол хэлнээ оноон орчуулсан байдаг боловч түүнийг хэрэглэж хэвшээгүй, монгол гадаад аль алинаар нь хольж хэрэглэж байна. Жишээ нь: bus /англи./ – нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/, surprise /англи./ – гэнэтийн бэлэг /сюрприз/

*      Монголоор шууд оноон орчуулахад бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс байна. Жишээ нь: автомат гэдгийг шууд оноон орчуулахад бэрхшээлтэй бөгөөд энэ үг нь “өөрөө гадны нөлөөгүйгээр ажиллагч” гэсэн утгыг илтгэдэг.

*      Монголоор орчуулсан ямар нэгэн хувилбар байхгүй, шууд гадаад үгээр нь хэрэглэж хэвшсэн үгсүүд мөн байна. /лекц, редакц гэх мэт/

Энэ мэтчилэн тоочоод байвал олон. Тиймээс энэ бэрхшээлийг шийдвэрлэж асуудлыг тодорхой болгохын тулд бид гадаад хэлнээс орж ирсэн 100 үгийг түүвэрлэж эхний ээлжинд шийдвэрлэхийг зорьсон юм. Дараах 100 үгийг уншигч та бүхэндээ "Эх хэл" сэтгүүлээрээ дамжуулан хүргэж байна.