Ч.Хүрэлбаатар: Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оруулж ирвэл улсын орлого эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой
2021/01/09
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд НЭГ сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн твиттер дэх өөрийн албан ёсны хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн бичжээ.
zochin · 2021/01/11
ӨӨРӨӨ Л ОФФШОРООС МӨНГӨ ОРУУЛЖ ИР ГЭЖ УРИАЛСАН. ХЭРВЭЭ УРИАЛГЫГ НЬ ХҮЛЭЭЖ АВААД МӨНГӨӨ ОРУУЛААД ИРСЭН ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ НЭРИЙГ НЬ ОРУУЛСАН МӨНГӨТӨЙ НЬ ЗАРЛАЖ ОДОН ТЭМДЭГЭЭ ЗҮҮЖ ӨГМӨӨР ЮМ
Зочин · 2021/01/10
Төрийн санд оруулчихвал Хотгор шанага хусаад Ганнам дүүрэгт дахиад хэдэн хаус авчих байхөө. Ерөнхийлөгч худлаа ярих хүн биш. Монгол банкны дансанд байгаа байлгүй дээ.
zochin · 2021/01/09
manai yerunhiilugch bayan bizdee huvuasaa uguh gej bgan blguidee huurhii Khurelbaatriig hurliilgeed yah ve dee uuruu l ugchihnu biz nungugui sangiin said yugaa uguh ve
Иргэн · 2021/01/09
Зочин · 2021/01/09
Хуулийн хүрээнд л санаагаа хэлж. Үнэхээр хэн нэгний мөнгө гаднаас ороод ирмэгц нь шууд төрийн санд татаад авчихвал луйвар шүү дээ. Хэний хөрөнгө орж ирэв, тэр нь хуулийн хүрээнд орж ирэх орлого уу үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага хянаж хууль бус бол төсөвт хурааж авах нь хууль
Зочин · 2021/01/09
Төрийн санд оруулчихвал Хотгор шанага хусаад Ганнам дүүрэгт дахиад хэдэн хаус авчих байхөө. Монгол банкны дансанд байгаа байлгүй дээ.
Зочин · 2021/01/09
Эд нар яаж ч жүжиг тавьхаас ичиж зовох юмгүй болжээ .
Нэргүй · 2021/01/09
Зочин · 2021/01/09
Иргэн · 2021/01/09