ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбайд суулт зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа
2021/01/26
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт зарлаад буй. Тэрбээр суултаа өлсгөлөн болгон тэмцлийн хурц хэлбэр рүү шилжихээ мэдэгдсэн.
Тэгвэл С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонсов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Би танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн.
Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан.
Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьлаа. Үүнд, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагуудыг тавьсан.
2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас таьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.
Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэллүүллээ.
Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй юм. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн.
зочин · 2021/01/26
дайны хажуугаар дажин гэж вирусын үеээр ингэж олон хүн цуглуулж,өвчин зовлон тарааж яах гэж д байгаа юм бол.болиоч ээ
Жаргал · 2021/01/26
Ганбаатарыгаа дэмжиж байна.Рио тинтогийн гэрээг цуцлаад Монгол алдсан алдагдлаа нөхөж аваарай.Энэ байгалийн баялаг чинь Монголын ард түмний өмч хөрөнгө шүү.Дэлхийн шудрага ард түмнүүд минь Монголын ард түмэн Монгол улсад миньтуслаарай.Шудрага ёс мандтугай.
Зочин · 2021/01/26
..заль хэрэглэж байна..
шаабар · 2021/01/26
Болж л байна. Гэхдээ тэдний үгэнд хууртаж тэмцлээ зогсоож болохгүй шүү. Олон нийт дэмжиж байна. Ядаж л энэ сарын 31 ний хурал хэрхэн өрнөх хүртэл хүлээх хэрэгтэй. Ирж уулзана гэдэг том алхам шүү. Амжилт хүсье.
Зочин · 2021/01/26
Шударга 5 хаачив Ер нь сонгууль болохоор ард тумэн Минь та нар Минь гээд л евер турийд орчих гээд байсан хумуус гишуун болчихоороо таг болчихдог Гэрээг шинэчилэх шалгасан баг байгаа тэд нар таг ингэж харахаар негее Алтанхуяг гишууний хэлээд байдаг МАНАН байж л байгаа юм байна л даа
Зочин · 2021/01/26
зөв зөв хүлээж ав Ганбаа минь харь биеэ бод гадуур ковид маш аймшигтай бж мэднэ
Зочин · 2021/01/26
ganbaatar ch shoychindaa boloh gej bgaa yuman deer shoydah yumaa.
Иргэн · 2021/01/26
Энэ МАН ын бууны нохой Нямбаатар гэгч жинхэнэ шоу, шудрага дүр эсгэгч, коммунист шүү.!.!. Ганбаатар ах битгий хуураарай. Наадуул чинь гадныханд худалдагдсан луйварчид! Ажлын хэсэгт оруулна гэж ,хүний гараар могой бариулах, гэж байгаа юм.