Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов
2021/11/03
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британийн Ерөнхий сайд Б.Жонсоны урилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын “Ой, газар ашиглалт” сэдэвт арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцож, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, ахиулан тодорхойлсон амлалт, түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн ойн хомсдлыг бууруулах, ойн сэргээлтийг эрчимжүүлэх нь экосистемийг нөхөн сэргээх хүртээмжтэй аргуудын нэг гэдгийг энэхүү арга хэмжээгээр харуулахыг зорилоо.
Арга хэмжээний үеэр Их Британи Улс ой мод, газар ашиглалтын тухай “Глазгоугийн удирдагчдын тунхаглал” санаачилсныг Ерөнхий сайд Борис Жонсон танилцууллаа. Ойн хомсдол, газрын доройтлыг бууруулах хамтын чармайлтад уриалсан эл тунхаглалд нэгдсэн 105 улсын төр, засгийн тэргүүн эв санаа нэгтэй байгаагаа видео мессежээр танилцуулсан бөгөөд Монгол Улс тунхаглалд нэгдэн орсон орны хувьд энэхүү арга хэмжээнд оролцов.
Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, өвс ургамал нийлээд хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр болно. Харин зуу, мянгаар тоологдох мод тарихад энэ нь тухайн газар нутгийг, сая, тэрбумаар нь таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн мессеждээ онцлон тэмдэглэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын эхний өдрийн байдлаар ойн хомсдлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлд 100 гаруй улс 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт аваад байна.
Зочин · 2021/11/03
хөдөөнөөс мод ухаж аваад хотод суулга янзын ашигтай бизнесс л гэх биз
зочин · 2021/11/03
Одоо хэт их техникжилт тансаг машин, тансаг орд харш, хүчирхэг зэр зэвсэгээр өрсөлдөхөөс илүүтэйгээр хэн хадгалж хамгаалж, өсгөж ургуулж байгалжуулж байгаагаараа нь лидерууд, улс орны ард түмнийг урамшуулж, дэмжиж байх цаг нь иржээ. Сүйрэлийг хэдхэн секундэд хийдэг бол байгалийн бүтээлийг хэдэн миллиард жилээр бүтээдэг гэдгийг хүмүүс ойлгох цаг нь ирсэн. Хэт их техникжилтийг хязгаарлах цаг нь болсон.
зочин · 2021/11/03
Модоо барж дуусгавал дэлхийгээ бараад дуусгачихлаа л гэсэн үг. Тэр цагт сансар хэмээх хязгааргүй орон зайд хөвсөн аятайхан тохижуулсан хөлөг хэмээх шоронд хаачихаа мэдхээ байсан хоригдолууд л болж хувирах байх. Техникжилт гэдэг бол хэдхэн зуун жилийн дотор хэдэн миллиард жилийн турш бүтээсэн байгалийн амьд хэлхээг устгагч овор томтой төмөр вирус, парзитууд юм. Текник хэмээх парзит вирус нэмэгдэх хэрээр байгаль хэмээх амьд бодгалиуд сөнөж байдаг хуультайг бид нүдээрээ харж байна.
Zochin · 2021/11/03
Зөв зөв. Зөвхөн модны сүүдэр л гэхэд газрын гадаргын халалтыг 10-15 градусаар бууруулж зулзаган мод, өвс ургамалуудаа сүүдэрлэн хамгаалж ургуулдаг жамтай. Одоо дэлхийд модны сүүдэр нь ч болтугай хэрэгтэй гэдгийг ойлгож авах цаг нь болжээ