“Арева Монгол” компаниас болж 500 гаруй ургийн гажигтай төл гарчээ
2014/05/20
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлож байгаа "Арева Монгол" компанийн буруутай үйл ажиллагаанаас болж ургийн гажигтай төл олон гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийсэн юм. “Гал үндэстэн холбоо”, "Гамшгийн эсрэг үндэсний төв" зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Улаанбадрах суманд ажиллаад ирсэн байна.
Тус суманд бодит байдал ямар байгаа талаар" "Гамшгийн эсрэг үндэсний төв" төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Ганбаатар "Дорноговь аймгийн хоёр суманд “Арева Монгол” компани ураны олборлолт явуулсан цагаас хойш малын генд өөрчлөлт орж, гажигтай төл төрж, хээрийн ан амьтан үхэх нь олширч гамшгийн хүрээ өдрөөс өдөрт тэлсээр... Үүнээс болж сохор ботго, эрүүгүй ишиг, хоёр толгойтой найман хөлтэй хурга, гурван хөлтэй унага, хүнтэй төстэй амьгүй төлүүд гарсаар л байна. Сүүлдээ 500 гаруй ургийн гажигтай төл гарч малчид үхсэн малаа удирдлагууддаа тэмдэглүүлэхээс ичиж байгаа. Хог дээр нь малын сэг зэм хэдэн зуугаараа овоорсон байна" гэв.
Мөн энэ үеэр малчид "Арева Монгол" компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн аргаа барсандаа уйлж суугаа бичлэгийг ч олон нийтэд үзүүлсэн юм. Мөн хэд хоногийн өмнө Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийнхан иргэдийн хурлаараа өөрийн нутаг дэвсгэр ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Гэтэл "Арева Монгол" компани тус сумын удирдлагуудыг манай лицензийг цуцлах шийдвэр гаргах субьект биш гэж шийдвэрийг үл тоон, доромжилжээ.
Нөхцөл байдлын талаар Иргэний нийгмийн байгууллагууд "Арева Монгол" компанид удаа дараа шаардлага хүргүүлсний эцэст захидлаар хариу авчээ.
“Арева Монгол” компаниас энэ сарын 15-нд ирүүлсэн захидалдаа “Иргэний нийгмийн байгууллагуудтай ярилцахад бэлэн”, “Орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт шалгалт хийдэг” гэсэн аж. Харин энэ талаар “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Я.Хундаганай: "Улаанбадрах, Зүүнбаян суманд “Арева Монгол” компанийн олборлолт хийж байгаа уурхайн ойролцоо амьдардаг малчдын мал олноор үхэж, гажиг төл гарч байгаагийн учрыг олоход уг компани огт оролцохгүй байна. Тус компани нь олон улсын байгууллагуудаас 2008 онд байгаль орчин, ард түмний эсрэг хамгийн их нүгэл үйлдсэн “Түмний нүд”, бохир аргаар баяжих шунал ангиллаар “Далан худалч”, “Хар гариг” зэрэг шагналуудыг хүртэж байсан. Тиймээс уран олборлолтыг бүр мөсөн хориглохыг төр засгаас шаардаж байна" гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Түүнчлэн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж буйгаа ч энэ үеэр онцолсон.
“Их бага Баяншарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор: "Гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн 3000 орчим лицензийг хянадаг газар алга. Ашигт малмалын хуулийн нэмэлтээр хайгуулын лицензийг хязгаарлалтгүй болгож есөн жил байсныг 12 жил болголоо. Хамгийн ноцтой нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг гадаадынхан үнэгүй авч барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж хэдэн арван тэрбумыг олж байна. Хэрэв лицензийг цуцалсан тохиолдолд Монгол Улсыг өрөнд оруулж байна" гэлээ.
Иргэний нийгмийн байгууллагуудын "Арева Монгол" компанийн нээлттэй захидлын хариуд өгсөн шаардлагыг тоймлон хүргэвэл, "Бид байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэнд болон мал, амьтдад хортой ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй.” гэсэн нь үнэнд огт нийцэхгүй байгаа гэдгийг тэдний 2008 онд хүртсэн “Түмний нүд” (Public eye) шагнал нь нотолдогийг бүх Дэлхий мэддэг.
Энэхүү шившигтэй, аймшигт хорлолтой үйл ажиллагаагаа Монголд дахин давтах зорилго тавьсан нь хэн ч итгэхийн аргагүй илэрхий худал үгээр нь нотлогдож байна. Тэд “2010 оны 12-р сараас 2011 оны 6-р сар хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн газар доор уусган олборлох бага хэмжээний туршилт нь байгаль орчинд маш бага нөлөөлөлтэй, мөн ямар нэг аюултай хаягдлыг ялгаруулдаггүй болно” гэсэн нь худал хуурмагийн туйл мөн болохыг нь уг нутаг дэвсгэрт учирсан Гамшигийн баримтууд нотолсоор байна.
Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийнхан иргэдийн нийтийн хурлаараа тус сум, багийн нутаг дэвсгэр дээр ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Монголын ард түмэнд амь нас, эд хөрөнгө, амьдрах орчноо аливаа эрсдэл, аюулаас хамгаалах эрх Монгол улсын Үндсэн Хуулиар олгогдсон. Өөрсдийн амь нас, ирээдүй хойчоо хамгаaлахын төлөө Монгол хүн бүр тууштай тэмцэхийг бид уриалан дуудаж байна.
Дорноговь аймагт нүүрлэсэн малын өвчлөлт, зулбалт, үхэл, ургийн гажгийн учир шалтгааныг иргэний нийгмийн байгууллагуудын итгэлийг даасан, олон улсын хөндлөнгийн мэргэжлийн байгууллага нарийвчлан судалж, тогтоогоогүй цагт бидэнд Арева компанитай ярилцах зүйл байхгүй.
Цаашид бид уран олборлох ямарваа үйлдлийг орон нутгийн иргэдийн хамт эрс эсэргүүцэж , таслан зогсооно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.
Х.Даваа
Зочин · 2014/06/02
Mongol uls zemiin stanz,zemiin ******tei boloh heregtei.Urgenii hedelgeen gej erguu malnuud
Зочин · 2014/05/21
Говийн ус хатуулагтай унданд хэрэглэхэд хэцүүлдээ ядаж шүд шарлахаас эхлээд.
Зочин · 2014/05/21
Энэ иргэний нийгэмийнхэн ямар ч ураны мэдлэггүй байж мэддэг хүн шиг ярих юмаа сонсоод үнэхээр инээд хүрэхийн асууж байгаа сэтгүүлчид нь хүртэл үнэхээр юугаа ч мэдэхгүй хариулж байгаатайгаа таарцан хөөрхий. Үнэхээр ****** байна харамсалтай байна юугаа ч мэдэхгүй хэдэн нөхдүүд монголчуудын тархийг угааж байх юм хөөрхий. Усыг нь уусангүй гэх юм. Орчин үед чинь хүн эрүүл мэндээ бодоод буцалгасан, цэвэр ус уудаг болсон биздээ. Уул уурхайн компхни болгон л цэвэр ус уудаг биздээ 200 ажилтанд ус буцалгаад хөргөөд байж байдаг үйлчилгээний компани байна уу. Кожеговийн ажилчид өвлийн идшээ эргэн тойрныхоо айлуудын малаас худалдан авч бэлддэг шүү.
Зочин · 2014/05/21
Энэ хүмүүстэй юу ярихав нөхцөл байдлыг хажуунаас нь хараад байж байгаа нутгийн иргэний хувьд малын хорогдол байх нь байгаа гэхдээ тооны хувьд шал худлаа мөн айл болгоны малд ийм зүйл тохиолдоогүй. Иргэний нийгмийхнийг мэднээ.Дандаа хуруун чинээ зүйлийг уулын чинээ болгож ярьдгаараа мэргэшсэн улсууд. Тэгээд худлаа ард түмэн эх орныхоо төлөө гэж худлаа цээжээ дэлддэг. Үнэхээр үнэн зөвийг тогтоомоор байвал олон улсын шинжилгээний байгуул**********р шинжилгээ хийлгээд дүгнэлт гаргуулаад юунаас болсон гэдгийг нь тогтоох хэрэгтэй шүү дээ. Уул уурхай улсын хөгжилд зөв зүйлээ бариад зөв талаас нь тэмцэх хэрэгтэйшд. Худлаа шоу хийж монголоор нэг худлаа мэдээлэл цацаж компаний болон нутгийнхны нэр хүндэд халдахаа болиочээ. Хаанаас санхүүжээд хэний төлөө ийм ажил хийгээд яваа нь сонин байна.
Public eye · 2014/05/21
Уг шагналыг 200-2013 онуудад Dow Jones, KPMG, Samsung, BP, S****, Wall-Mart, Chevron, Citigroup, Walt Disney Company, Bridgestone, Newmont Mine, Royal Bank of Canada, UN Global Impact, Vale, Barclays, Goldman Sachs авч байсан юм байна. ХЭХЭХЭХЭ. Аваа л биз, тэгээд? ****** гэсэн үг үү? Би л лав Wall-Mart-аар үйлчлүүлдэг, миний гар утас Samsung, би Walt Disney үздэг ш дээ...Жагсаалтыг нь Wikipedia-гаас үзэж болдог юм байна: http://en.wikipedia.org/wiki/Public_Eye_Award
Баримт · 2014/05/21
Баримт нь хаана байнаа? 500 малынхаа зургийг, уг малууд нь уранаас болж үхсэн гэдэг шинжилгээний баримтыг нь гаргаач, үнэн юм уу, худлаа юм уу...
Зочин · 2014/05/21
Эрдэнэт, МАК, Энержи Ресурс, Оюу Толгой гээд татвар төлөгчидийн нэрс урсана. 2013 онд зөвхөн Эрдэнэт гэхэд 315 тэрбум, МАК 120 тэрбум, Энержи Ресурс 100 тэрбум, Оюу Толгой 89 тэрбумын татвар төлсөн байдаг бөгөөд нийт татварын бүрдүүлэлтийн 80 хувийг эдгээр компаниуд дангаараа эзэлдэг. Харин Иргэний хөдөлгөөнүүд энэ компаниуд дайрч, бүгдийг нь үгүй хийхээр зорьж байгаа нь Гадаадын тагнуулын үйл ажил********** яваад байна уу? эсвэл хэсэг хүмүүс Монголын эдийн засгийг бүрмөсөн сүйрүүлж, дундаас нь маш хямд үнээр уг ордуудыг эзэмшихээр тоглолт явуулаад байна уу? гэсэн хардлага төрөх юм. Асуудлыг томоор нь харвал энэ бүх дайралтын золиос Монголыг нуруун дээр үүрч яваа компаниуд байдаг, эд байхгүй бол эмч, цагдаа, багш, төрийн албан хаагчид бүгд цалингүй, Улс мөнгөгүй болно... Улс мөнгөгүй болчихвол Цахилгаангүй, Дулаангүй, Усгүй.... ер нь Төрөөс татаас авч өнөө маргаа****** аргацаадаг бүх байгууламжууд үгүй болно. Та төсөөлөөрэй, Цагдаагүй, Эмчгүй, Багшгүй, Төр гэж байхгүй болчихвол Монгол ямар нийгэм болох бол? Зүгээр л хүн сүрэг... Ийм хүн сүргийг хариулах амархан уу? Дэндүү амархан, Цахилгаантай болгоно гэж амлаад Оросоос шугам татахад л бүх Монголчууд үг ************ захирагдана. Одоо 13-р зуун биш 21-р зуун, Монголчуудаа малаа биш, хотоо бараадаж амьдардаг болсон цаг
Хмм · 2014/05/21
Ийм маягаар Монголчуудын гараар Хөрөнгө оруулагчдийн хөөж туулган, Монголын эдийн засаг, хөгжлийг Монголчууд өөрсдөө сүйтгэж байгаа юм. Зүгээр ашиглалтанд орчих Оюу Толгойг ноолсоор байгаад одоо 10жил (2004-2014) боллоо, 2000 онд дэлхийн шилдэгүүд Таван Толгойд хөрөнгө оруулья, сайн ашиглья гэхэд бас ингэж харамлаж гүйж байгаад өөрсдөө ашиглахаар болсон, гэтэл бидний ашиглаж байгаа Таван Толгой ямар ч татвар төлдөггүй, Хятадын нэг компанид 250 сая до********ын өртэй сууж байгаа байхгүй юу... Ашиглаж чаддагууд нь ашиглаад, бид чадахгүй байгаа бол хувиа аваад, түүнийгээ зөв зарцуулаад ч сууж чадахгүй... Арчаагүй юм доо, одоо до******** 1820 болчихсон, хэд хүрэхийг би т******гүй. Энэ Иргэний хөдөлгөөнүүд маш их гай удаж байгаа, зорилго нь зөв боловч хэтэрхий задгай, хэн ч хяналт тавьдаггүй болохоор хэн нэгэн Хятад, Орос нар ер нь хэн ч бай эдний мэдлэггүй толгойг аятайхан **********лээд, жаахан ивээн тэтгэхэд Хэнийг ч бизнесийг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, эдийн засгийг бусниулж чадна...
Зочин · 2014/05/21
Xuurxii mongoluud mine ex Oron mine
Зочин · 2014/05/21
fdgdfgfdg