Уртын “аялалд” яваа утааг Н.Уртнасан сайд шийдэхгүй ээ
2022/01/14
Сүүлийн үед олон нийтийг бухимдуулаад байгаа зүйлийн нэг бол утааны асуудал байна. Иргэд бухимдахаас аргагүй. Өглөө босоход л хоолой хорсгосон хар утаа цээж хөндүүрлүүлж, бие өвтгөж байгаа нь үнэн. Гэхдээ энэ утаа өчигдөрхөн юм уу өнөөдрөөс эхэлсэн утаа биш.
Аль хэдийнэ утаатай байсан, утаагаараа амьсгалсаар буй. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэснээр утаа багассан болохоос “үүрд” алга болоогүй билээ.Агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилүүдийнхээс энэ жил нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байна. Өмнөх хоёр жил утаа бага байсан нь үнэн. Чухам энэ жилээс утаа эрс нэмэгдэж хаанаа алдаа байгааг иргэд олохыг хүсч байна. Энэ гарцыг гаргахын тулд салбар хариуцсан яам болон бусад холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа тухай л яриад байгаа хэрэг. Түүнээс хэн нэгэн эрх ашгийн төлөөх “тэмцэлд” иргэд орохыг ч хүсэхгүй байгаа маш энгийнээр тайлбайрлавал тэд эрүүл байхыг л хүсч байна.
Нөгөө талаар олон жилийнх утааны асуудалд салбар хариуцсан сайд Уртнасан дан ганцаараа хариуцлага үүрэх боломжгүй, харин гаргалгааг бусад холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудтай хэлэлцэж түүнээс гаргасан шийдвэрийг Засгийн газрын хүрээнд авчрах, бодлого тодорхойлох үүрэгтэй. Өмнөх сайд нар ч үүнийг л хийсэн. Гэхдээ утаанаасаа салсан уу гэсэн асуулт гарч ирэх нь дамжиггүй. Мэдээж тийм гэж хэлэх хүн олдохгүй. Яагаад гэвэл утаа бидний нүдэн дээр байгаа учраас хэн ч худал хэлэх боломжгүй гэсэн үг.
Тэгвэл ямар гаргалгаа байгаа юм бэ. Ердөө л иргэдээ орон суужцуулах. Хэрвээ гэр хорооллын иргэд орон сууцанд орчихвол утааны асуудал бидний толгойг өвтгөхөө болино. Үе үеийн Засгийн газарт ийм боломж байсан уу, байсан. Хамгийн гол нь хийгээгүй. Тэд хийхийг хүсээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 900 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан гэсэн тоо баримт бий. Энэ их мөнгөөр хэчнээн айл өрхийг орон сууцжуулах боломж байсан бэ. Яагаад ийм судалгааг хийгээгүй юм, цаана нь ямар эрх ашиг үйлчлээд байгаа юм гэсэн асуултыг үе үеийн эрх баригчдаас асуумаар байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн сайд томилогдоод утаа арилчихдаг бол энэ салбарт зөндөө олон сайд нарыг “бөөнд” ньтомилмоор л байна шүү дээ. Улаанбаатарт амьдарч буй бүх иргэд нэг л утаагаар амьсгалж, амьдарч байгаа учраас уртын “аялалд” яваа утааг Уртнасан сайд ганцаараа шийдэхгүй ээ. Гагцхүү утаанаас яагаад салгахгүй байгаа цаад эздийг нь олмоор санагдлаа.
sonin.mn
Зочин · 2022/01/15
Энэ авгай ч, түүнд тал засах гэсэн хүмүүс ч бүгд газрын хөрсөн дээр буух хэрэгтэй дээ. Шахмал түлш хэрэглээд утаа багасаагүй, байгалийн нөлөөгөөр буурсан юм шиг харагдаж байсан хэрэг ш дээ. Одоо агаарын урвуу урсгал ихсэхээр жинхэнэ үр дүнг нь л харуулж байгаа юм.
Зочин · 2022/01/14
Тэр яндангаас гарч байгаа утаа чинь ядуурлын утаа. Тэр утааны чинь буянаар хүмүүс даарч хөөрөхгүй эсэн мэнд байгаа юм. Тэнэг юмаар хөөцөлдөхөө боль.
зочин · 2022/01/14
Дрон нисгэх маш зөв шүү. Дугуй, хуванцар сав, хог зэргийг шатааж байгаа айлуудыг өндөр торговол утаа эрс багасна.