Атар талх арай л байна шүү
2013/01/29
Хүнсний манлай үйлдвэрлэгч хэмээн цол гуншинтай Талх чихэр компанийг сайн мэдэж байгаа байх.
Тус компанийн үйлдвэрлэдэг Атар талх айл бүрийн хэрэглээ болсон ч нэгэн хэрэглэгчийн талхнаас хэрэглэсэн шархны наалт гарсан байна. Манлай үйлдвэрлэгч гэх гуншинтай тэд иргэдэд ийм зүйлээр үйлчилж болно гэж үү. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй ийм бүтээгдэхүүн гаргасанд хэрэг буруутай вэ. Хүний идэж уух хоол хүнсэнд хэрэглэсэн шархны наалт зэрэг хамт явж байна. Цаашлаад өөр юу ч байж болох юм. Ийм бүтээгдэхүүн гаргасан манлай үйлдвэрлэгч компанийн эрхмүүд энэ зургийг хараад ямар хариулт өгөх бол.
С.Отгон