А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно
2022/06/09
Таталтын эсрэг эм хоёр жил гаруй тасарсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр жагссан.
Энэ үеэр "Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг түүгээр хийх ёстой.
Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хэрэв Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт нь зарцуулна гэвэл арав орчим хүүхдэд л зарцуулагдах болчихно. Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэв.
Цэвэгдорж · 2022/06/09
А.Ариунзаяа сайхан бүсгүй, сайхан сэтгэлтэй, боловсролтой. Түүнийг Тэнгэр ивээг.
зочин · 2022/06/09
монголд дандаа таталттай хүүхэд байгаа биш бусад хүүхдээ бодох хэрэгтэй