Сингапур Улсын иргэн охид эмэгтэйчүүдийг Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй
2022/09/30
Цагдаагийн байгууллагаас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр " 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа " гэлээ.