“Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана
2022/10/03
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаах гэж байна.
Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэх юм. Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу.
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч долоодугаар сард шалгарч, наймдугаар сарын 14-нөөс замын ажил эхэлжээ. Түүнээс хойших хугацаанд замын хөдөлгөөнийг хаалгүйгээр замын хоёр талаар борооны ус зайлуулах шугам хийсэн бөгөөд зам барилгын ажлын трасст өртсөн найман нэгж талбараас хоёрыг нь чөлөөлөөд байна. Тус замыг шинээр тавьснаар авто замын шинэ сүлжээ, холбоос зам бий болохоос гадна Чингисийн өргөн чөлөө болон Зайсангийн гудамжны авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.