“Тавантолгой” буюу нүүрстэй холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. Учир нь, хуулийнхан “чих дэлдийлгэсэн” нэгэн ноцтой асуудлын мөрөөр оржээ.

Тэр нь юу юм гэхээр, хэдэн жилийн өмнө Монголын нэг том улстөрч “Тавантолгой” төсөлд оролцоод явж байсан гадаад, дотоодын нэр бүхий компаниудаас их хэмжээний авлига нэхсэн байна. Тодруулбал, тэр улстөрч уг төслийг хэрхэх талаар УИХ-аас шийдвэр гардаг өдөр Монгол, Хятадын нэр бүхий компаниудын төлөөлөлд дээрх “санал”-ыг тавьсан байгаа юм.

 

Тэгэхдээ“...Үдийн цайнаас өмнө гишүүдийн тоогоор 76 сая ам.доллар бэлнээр авчраад өгчих. Тэгвэл “Тавантолгой”-г батлуулна. Өгөхгүй бол зогсооно” гэжээ.

 

Энэ нь “Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”, “Төмөр замын концессын гэрээ”-тэй холбоотой бөгөөд долоо, найман жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дунд “хэрүүлийн алим” болж байсан  юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин