Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг шинэчлэв
2013/01/29
Өдөр тутмын сонинуудын холбоо ээлжит хурлаа уржигдар хийж, удирдлагуудаа шинээр сонгосон байна.
Холбооны дүрэм ёсоор удирдлагыг жил бүр шинэчлэх уламжлалтай аж. Тиймээс Өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгчөөр “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо, гүйцэтгэх захирлаар “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат нарыг томилсон байна. Тус холбооны Ерөнхийлөгчөөр өмнө нь Монголын хэвлэлийн лидерүүд болох Ц.Балдорж агсан болон Ж.Мягмарсүрэн, Б.Ганболд, Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг нар ажиллаж байжээ.
Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар, гүйцэтгэх захирлаар “Нийгмийн толь” сонины Ерөнхий эрхлэгч С.Энхтуул нарыг сонгож байсан юм.