Нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газрын хүртээмж, цагийн хуваарийн талаар Хот Тохижилтын Газар, Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар(ОНӨААТҮ)-ын Шуурхай Үйлчилгээний Албаны Дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын 19 байршилд нийтийн бие засах газар ажиллаж байна. Үүнээс хоёрыг нь Төр, Хувийн хэвшлийн гэрээний хүрээнд хувийн хэвшил хариуцан 120 мянгат, Зүүн дөрвөн замд ажиллуулдаг. 

Нийслэлийн Хот тохижилтын газар, Захирагчийн Ажлын Албаны Газартай хамтран нийтийн бие засах газруудын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Цагийн хуваарийн тухайд 

  • Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
  • Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Гэхдээ жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
  • Харин хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажиллаж байна" гэв.