Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ
2023/02/20
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татаж, улмаар прокурорын саналаар шүүхэс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ц.Хуланг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг өгөх зорилгоор гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 19.4.1-д заасны дагуу яллагдагчаар татаад байгаа юм
Тодруулбал, 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Монгол · 2023/02/20
өөрийгөө ихэд бодож юу хийж байгаагаа, юу хийх гэж байгаагаа ухаарах чадваргүй хүүхэн гаднын итгээдийн идэш болж эцэст нь эх орноосоо урвасан хэрэгт оржээ, хөөрхий бусдад сургамж, үг, үйлдэл болгоноо ялангуяа гаднын магад мөнгөтэй этгээдийн өмнө үргэлдж санаж явагтун