Төв талбайн урд талын усан оргилуурыг зургаадугаар сарын 1-нээс ажиллуулна
2023/05/23
Төв талбайн урд талын усан оргилуурыг зургаадугаар сарын 1-нээс ажиллуулахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад "Төв талбайн урд талын "Хонхтой" цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-н гэхэд ажиллуулна.
Хот тохижилтын газраас одоо төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж байна. Дулаалгаа авах, цахилгааны утаснуудыг шалгах, цэвэрлэх ажлуудыг хийж байгаа юм. Намар усан оргилуурын усыг юүлээд шугамаа дулаалдаг. Усан санг дүүргэх усыг "Central Tower"-ын төвийн шугамаас авдаг. 72 цаг болж байж усан сан дүүрдэг юм. Машинаар ус зөөдөггүй.
Усан оргилуур 11:00-23:00 цагийн хооронд ажиллана, өдөр хоёр цаг амарна. Оргилуурын орчимд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ээлжийн ажилтнууд ажилладаг.
Нийслэлийн хот тохижилтын газар Улаанбаатарын дөрвөн усан оргилуурыг хариуцдаг. УИД-ийн урд талын, Турк-Монголын гудамжны, "Хонхтой" цэцэрлэгт хүрээлэн, Арслантай гүүрний усан хөшиг, эдгээрээс гурав нь хэвийн ажиллагаатай.
Харин Арслантай гүүрний усан хөшиг горимын алдаатай, насосоо гол дээрээ тавьснаас хог ороод гацаж ажиллахгүй болсон. Дахин шинэчилж байж ажиллах байх" хэмээн ярилаа.
Төв талбайн урд талын усан оргилуурыг ₮3.2 тэрбумаар барьж, 2020 онд ашиглалтад оруулж байсан билээ.
бат · 2023/05/23
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно