Үерийн далангийн бүсэд барилга барьсан иргэн, ААН болон албан тушаалтны шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-т шилжүүлжээ
2023/08/17
Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр газар олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд хүргүүлжээ. Энэ талаар УЕПГ-аас мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын ХМТ-өөс "Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах прокурорын байгууллагаас ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг газруудад барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг хуулийн дагуу харьяа байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, холбогдох материалыг гаргуулан авлаа.
Тухайлбал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3,929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд дараах арга хэмжээг авсан юм.
Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр газар олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд хүргүүлээд байна.
Харин хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот явуулсан.
Үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүллээ.
Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлж байгаа ажлыг тухай бүрд нь нийтэд мэдээлж байхаар боллоо" гэв.
Зочин · 2023/08/17
TANILTSI80955877
Нихао · 2023/08/17
МАНингийн хулгайч луйварчин Сумьяабазарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Зочин · 2023/08/17
SEKSDN80955877
Зочин · 2023/08/17
МАНингууд Монголд ямар их хорсоно вэ. бороо орох бүрд үер болж баастай хутгалдаж халдварт өвчинд дарлуулдаг зун, хөгжилгүй хөдөөнөөс зугтагсад хотод ирж хөл гишгэх зайгүй түгжирдэг намар, МАНингийн хорт утаанд хордон үхдэг өвөл, шарилж баасны тоосонцорт хорддог хавар гэсэн 4 улиралтай. МАНингийн хулгайчууд зүгээр хотын төлөвлөгөөний дагуу газар олголтыг хийгээд явсан бол одоо энэ түгжрэл, үер болоод байгаа голын дагуух хотхонууд гэр хороололд баригдаж утаа түгжрэл бохирдлоос салж болох байсан. одоо МАНингийн газрын наймаа үргэлжилж богд уулын ам бүр ху жаа нараар дүүрч байна. ганц түгжрэлийг арилгана гэхэд 82 онд АНУ Япон үерийн дараа монголд метро барьж өгөх гэхэд МАНингууд саад болсон, 2016 онд жайкагаас метро барих гэхэд бас л МАНингууд саад болсон. утаа арилгах гэхэд 2007 онд гадны банкны зээлээр станц барина гэхэд МАНингууд будлиулсан, 2011 онд солонгос шахмал түлшний үйлдвэрийг МАНингууд гацаасан. псд
Зочин · 2023/08/17
DYYDLGAAR80955877