18-р сургуулийнхаа хичээлийн байранд хичээллэж байхдаа дахин хордлогын шинж тэмдэг илэрч өчигдөр орой 15 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэн яаралтайгаар тусламж авч буй талаар мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдээс одоогоор гурван хэвтэн эмчлүүлж байгаа  юм байна. Бусад хүүхдүүдийг гэрт нь ажиглах зөвлөмжийг өгсөн гэв.

Өчигдөр яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн шинж тэмдэг нь нүд нь улайж, хөлийн булчин нь суларч алхаж чадахгүй, гараа атгаж чадахгүй байдалтай байгааг ар гэрийнхэн нь ярьсан юм. Тэд өмнө нь Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байхдаа анх угаартсан байдаг. Угаартсан гэдгийг мэргэжлийн эмч нар нь ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг. Харин Монгол дээд сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис, физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт хийсэн шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байгаа юм. 

Урьдчилсан дүгнэлтээр анги танхимын агаарын чийгшил бага, агаар сэлгэлт муу, ариун цэврийн хангалтгүй байдал, анги дүүргэлт их байхаас шалтгаалан нүүрсхүчлийн хийн агууламж ихэснээс ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон, агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэж албаны хүн хэллээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

18-р сургуулийн өмнөх хордсон хүүхдүүд булчин нь суларч хөл, гар нь мэдээгүй болж эмнэлгийн тусламж авч байна

Хүүхдүүдийг үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордсон байж болзошгүй гэв

Сурагчид нь хордсон гэх 18-р сургууль цахимаар хичээлээ явуулж байна