Иргэдийн 454 малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ
2023/11/30
Сүхбаатар аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг дамнасан, олон удаагийн үйлдэлт малын хулгайн хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 2021 оны тавдугаар сараас 2023 оны есдүгээр сарын хооронд иргэдийн 33 адуу, найман үхэр, 344 хонь, 11 ямаа нийт 454 малыг 31 удаагийн үйлдлээр хулгайлсан гурван бүлэг 13 холбогдогчтой 31 хэргийг илрүүлжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Дээрх бүлэг этгээдийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Мал мах-2023 хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрт есөн постыг гарган ажиллуулсаны үр дүнд энэ төрлийн хоёр хэргийг газар дээр нь илрүүлжээ.
Зочин · 2023/12/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
зочин · 2023/11/30
зүс царайг нь харуул таних боловуу .ясыг нь цайлга