Сонгууль өгөхөөр дэлхийн 34 улсад амьдарч буй 12.938 иргэн бүртгүүлжээ
2024/06/15
2024 оны УИХ-д сонгуульд саналаа өгөхөөр дэлхийн 34 улсад амьдарч буй 12.938 иргэн бүртгүүлжээ.
Тус иргэд сонгох эрхээ эдлэхийн тулд тавдугаар сарын 6-аас зургаадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн.
СЕХ-ноос тухайн улсын орон нутгийн цагаар зургаадугаар 14-ний өдрийг дуустал бүртгэл үргэлжлэх тул гадаадад суугаа монголчуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцана уу.
Зочин · 2024/06/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh