Буруу тогтолцоо: 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
2024/06/26
Хуучнаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар гэгддэг тус газар нь яамныхаа харъяанд үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Салбарын хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын арга хэмжээ зохион байгуулж байгаа ажээ.
Мөнгө л олж байвал бусдын эрүүл мэнд хамаагүй гэж үздэг наймаачид өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь харамсалтай. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ худалдан авч буй бараа, бүтээгдэхүүнийхээ шошго болон хугацааг харж сурахыг зааж, зөвлөхийг уриалаж байна.
Дээрх шалгалтын хүрээнд улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ хүрээнд нийт 2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан аж.
Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан гэв. Уг илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлжээ. Түүнчлэн 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлж, устгуулах ажлыг зохион байгуулсан байна.
Тэгэхээр наймаачид орлогоо бодож хугацаа нь дууссан зүйлсийг зарж борлуулдаг "Буруу тогтолцоо"-гоо халах цаг хэдийнээ болсон баймаар юм. Таны, бидний үр хүүхэд эрүүл хоол, хүнсээр хангагдах эрхтэй. Гэтэл ашиг хонжоо хайгчдын балгаар эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Хүнсний аюулгүй байдал дээд зэргээр яригдах болсон цаг үед хугацаа дууссан болон чанар хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй иргэд, аж ахуй нэгжид үүрүүлэх хуулийн хариуцлагаа чангалах болжээ.
Зочин · 2024/06/26
Яг ямар хүнс юм бэ яагаад олонд дэлгэхгүй нууц юм бэ бид ер нь юу идээд уугаад бнаа эм нь хүртэл хулхи
Зочин · 2024/06/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh